Нийгмийн бодлогын байнгын хороо багш нартай уулзана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны төлөөлөгчдийг өнөөдөр 14:00 цагаас хүлээн авч уулзахаар болсон байна.

Энэ сарын 21-нд сануулах ажил хаялт зарласан. Ажил хаялтад улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 80 хувь нь оролцсон гэх мэдээллийг "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-оос өгсөн юм. Мөн энэ сарын 26-нд дахин ажил хаялт зарласан. Багш нарын зүгээс ажил хаялт хийж, Засгийн газраас тодорхой шийдвэр шаардаж буй. Харин цалин нэмэх тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд цаашид хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд буй юм.
 
"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа билээ.

 
П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2017-10-01 01:13:23
    Маш зөв.Ямар манжийн дарлалын үе биш. Тэр үед ч ийм цалинтай боол гэж байгаагүй биз.Багш 200$ цалинтай зарим нэг нь 4000$ цалин аваад энийгээ баг гэж голж байна...
    122.201.21.40
    Мэдэгдсэн Хариулах