“Алтан цамхаг”-ийн эзэд тодорно

Монголын Үндэсний телевизийн ахмадууд, гадаадын төлөөлөгч, урлаг соёлын зочид, МҮОНТ-ийн уран бүтээлчид, UBS, NTV, SBN,  MNC, EAGLE,  BLOOMBERG, MN25, Боловсрол, TV5, TV9 зэрэг телевизийн төлөөлөл оролцох "Алтан цамхаг" ёслолын ажиллагааны "Улаан хивсний ёслол" өнөөдөр Корпорейт  зочид буудлын "Конвейшн центр Event Hall" их танхимд болно.

Арга хэмжээний хүрээнд телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүдэд  “Алтан цамхаг” гардуулна.  Ёслолын ажиллагаа УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим “Алтан цамхаг” шинэ бүтээлээр эхэлнэ. МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээл анх удаа эгшиглэх юм. Ёслолын арга хэмжээний үеэр УГЗ, найруулагч  Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой”  анхны теле дуурийн хэсгийг үзүүлнэ. “Алтан цамхаг”-ийн эздийг телевизийн салбарын 50 жилийн түүхэн дэх онцгой үйл явдлыг 5 номинацаар шалгаруулан өргөмжилнө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.