Нийтийн тээврийн автобусны жолооч согтуу байсныг илрүүлэв

Нийслэл хотын гудамж замд есдүгээр сар гарсаар том оврын автобус техникийн саатлын улмаас унтарч замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл саатал үүсгэж иргэд жолооч нарыг ихээр бухимдуулж байгаа аж. Иймд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ.

Шалгалтын үеэр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • , 2017-09-27 11:24:41
    ганц баригдсан нь тэр бөлгөө. өдөр бүр л сргтуурсан байж шугамандаа гардаг шүү дээ.
  • alyyrchidaas saramjil!!!! 2017-09-27 08:14:40
    Mongol hynii chih yamar dylii bolson be?...ene bol syyd alyyrchin geh ytgaaraa syyd erhiig ni hasaad sorond syylgah heregtei!
  • ннн 2017-09-27 06:52:48
    Согтуу автобус жолоодож явбал шууд эрхийг хасна биз дээ. Юун торгох....
  • жолооч 2017-09-27 06:52:36
    Хан-Уул хамгийн өлөн
  • зочин 2017-09-27 05:22:40
    өндөр торгуультой болох. нийтийн тээврн компанид бас хариуцлага хүлээлгэх хэрэгтэй