Газрын зөвшөөрөл нь цуцлагдсан ч барилгын ажил явуулсаар байна

Их тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн талд барилга барихаар зэхэж, том хашаа босгосон нэгэн компанийн гадна шөнийн цагаар олон машин хөлхөж, элс шороо зөөн бужигнаж байгаа гэсэн мэдээллийн мөрөөр бид өмнө нь газар дээрээс нь сурвалжилж, наймдугаар сарын 11-ны дугаартаа нийтэлж байсан.

Тодруулбал, “Зүүнбаян РэйфайнериХХКийн захиалгаар “ABT” групп барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, тус газарт хувийн орон сууцны зориулалттай 20 хаус барина гэсэн мэдээлэл байсан. Үүний дагуу холбогдох байгууллагууд буюу Нийслэлийн газрын алба, МХЕГ, БОАЖ яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай уулзаж тодруулж байсан. Тухайн үед салбарын яамнаас зөвшөөрлийг нь цуцласан. Богдхан уулын ДЦГын хамгаалалтын захиргаанаас энэ оны долдугаар сарын 27-нд газрын эрх дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногийн дотор газрыг анхны байдалд нь оруулан хүлээлгэж өгөх ёстой. Мэдэгдлийн хугацаа дуусахад газраа хүлээн авна гэсэн хариуг өгч байв. Тиймээс бид арваннэгдүгээр сар гэхэд асуудал шийдэгдэнэ гэж ойлгосон.

Тэгвэл одоог хүртэлЗүүнбаян Рэйфайнеригэх компани гэгээн цагаан өдрөөр барилгын ажил явуулж байна гэсэн мэдээллийг оршин суугчид өгсөний мөрөөр дахин газар дээр нь очлоо. Хашааны үүдэнд очив уу, үгүй юу, манаач хаалгаа дангинатал түгжиж, барилгын ажилчид хийж байсан ажлаа орхин алга болцгоов. Ирсэн учир шалтгаанаа манаачид хэлж, барилгын ажлыг хариуцаж байгаа хүн байвал уулзуулж өгөөч гэхэдБиднийг хариуцсан хүн одоогоор байхгүй. Дарга нар өглөө ирчихээд явдаг. Энд байгаа хүмүүс юу ч мэдэхгүйгэж хам хум хэлээд манаачийн байр луугаа ороод хаалгаа тас хаав. Энэ компани түмний нүдэн дээр байгалийг үрэн таран хийж сүйтгэх хэрнээ, захирал, хариуцсан эзэн нь олддоггүй нууцлаг байгууллага юм. Өмнөх сурвалжлагаа хийхдээ Хүрлээ гэх менежерийн утасны дугаарыг олж холбогдсон ч тоймтой мэдээлэл өгөлгүй явсаар алга болсон.

Өдийд энэ барилгын үйл ажиллагаа зогссон байх ёстой атал, яагаад барилгын ажил эд явагдаж, нүх ухаж, шороо зөөж байна вэ гэдгийг БОАЖ яамнаас тодруулахадЗөвшөөрөл нь цуцлагдсан. Одоо цагдаа руу шилжүүлсэн байгаагэснээс өөр тодорхой хариулт өгөх хүн байсангүй. Түүний дараа Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа, Туул голын сав газрын захиргаанаас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.
 

Богдхан уулын ДЦГын захиргааны газар ашиглалтын мэргэжилтэн Г.Ганзоригт: БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР ОЧООД ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ

 

Анх 2008 оны наймдугаар сарын 22-нд Байгаль орчны яамны сайдын тушаалаарЗүүнбаян Рэйфайнеригэх компанидБага тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд дөрвөн га газрыг олгосон. Тэр үеэс саяхныг хүртэл гэр газрыг ашиглаагүй байж байгаад, гэнэт энэ жилээс барилгын ажил эхэлсэнЭнэ компани Дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн буюу голын гольдролыг эвдэж, бургас модыг үндсээр нь булгалан авч, хөрсийг барилгын хаягдал шороо асган дүүргэж, суурь цутгаж байгаа. Үүнийг эсэргүүцэж салбарын яаманд хүсэлт гаргаж 2017 оны зургадугаар сарын А177 тушаалаар газар эзэмших тушаалыг нь цуцлуулсан. Гэсэн ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Газрын гэрчилгээг нь шалгахаар удаа дараа очсон ч эзэн нь байдаггүй, бид очоод шууд үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй. Үйл ажиллагааг нь түргэн зогсоохын тулд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч гээд бүхий л газарт хандсан. Байгаль хамгаалагч нар очдог ч юу ч хийж чаддаггүй. Зөрчлийн хууль бариад машин тэргийг нь хураана гэвэл бусдын эд хөрөнгөд халдсан хэрэгт орно. Одоо хамгийн түрүүнд хийх зүйл бол барилга босч эхлэхээс өмнө цагдаа, хүчний байгууллага, байцаагч нар үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна.
 

Туул голын сав газрын захиргааны захирал Я.Болдбаатар: НИЙСЛЭЛИЙН МХЕГТ ЭНЭ КОМПАНИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ЯВУУЛСАН

 

Энд хэний компани, ямар барилга бариад байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Газар дээр нь очиж асуухаарБид нар гүй­цэтгэгч компани. Захиа­лагчаа мэдэхгүйгэ­сэн хариултаар ам тагладаг. Олон удаа албан бичиг, хүсэлт, шаардлага хүр­гүүлдэг ч хариу ирүүл­дэггүй. Гэрчилгээ зөвшөөрлөө ч үзүүлдэггүй. Нийслэлийн МХЕГт энэ компанийг шалгуулах хү­сэлт явуулсан. Хариуцсан эзэн, мэдээлэл авах хүн олддоггүй. Бид ЦЕГын дэргэдэх байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан.        

Хариуцах ёстой газрууд, эрх бүхий албан тушаалтнууд ингэж ярьж байна. Өөрөөр хэлбэл хууль дүрэм үйлчилдэггүй энэ компанид хяналт шалгалт тавих хэн ч алга. Нийслэлийн ард иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгэнт сүйдэж алга боллоо. Үүнийг хэн шийдэх вэ

Зууны мэдээ
М.Баасандэлгэр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-09-27 07:20:15
    Yamar huniih yum be medee bicheech
  • зочин 2017-09-27 05:16:45
    сонгуулийн үеэр баахан хашгирна, зуны амралт,намрын найраар мартна. тэр үед нөгөөдүүл бариад дуусдаг жишигтэй
  • ЗОЧИН 2017-09-27 04:47:23
    ИШ чааваас да энэ төрийн ажлын байж байгаа царай авилга мөнгөнд баригдсан засаг л ийм болхи мулгуу байдаг байх даа. Хуулиа хэрэгжүүлж чадахгүй чадахгүй төр ба ...
  • !!! 2017-09-27 04:23:14
    Oyunhoroloo ajlaa hiigeechee chamaig mon ch ih sanuulah yum daa daanch yum hiideggui9 holduu awgai yumaa chi ! Uil ajillagaag ni zogsooj chadahgui b na uu eswel...
  • зочин  2017-09-27 04:22:43
    богд уул туул голоо хамгаалж чаддаггуй яам байгаад яадаг юм татан буулга замын цагдаагийн баруун урд баригдаж байгаа 16 давхар барилгыг буулгах яалаа салга цага...
  • зүүн баян 2017-09-27 04:22:08
    барьж л байг л дээ орилохоос өөр юм хйиж чадхуу
  • Туулын бургас 2017-09-27 04:08:43
    Наад компани чинь Туулын бургасыг нүдэн дээр хядсандаа Монголчууд яг үхэх гэж байгаа юм шиг өөр боломж байдгүй юм шиг дайрдагаа хэзээ болих бол
  • Зочин 2017-09-27 04:00:26
    Яг тээл голын эрэг дээр ш дээ. шууд хөөж явуулах хэрэгтэй энэ компанийг.
  • shuuhed ug 2017-09-27 03:55:27
    Turiin baiguulaalguudiin uyaldaa holboo bhgui baigaagiin shinj shd. TBB -uud hariutsagchiig ni olood shuuhed ugchihvul bolno
  • Uul 2017-09-27 03:55:19
    Өнөөгиин Монгол төрийн нүүр царай,ийм улс хөгждөггүй л байхгүй юу,
  • Бат 2017-09-27 03:46:37
    Нөгөө төрийн төмөр нүүр хаачсан вэ Хятад улс 10 давхар барилгыг 1м газраа сунгасан гэж нураасан төртөй хуультай улс ийм л байдаг юм