Гэр бүлийн хүчирхийлэл буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 783 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 152-оор бурсан үзүүлэлт юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжсэнээс хойш нийслэлд 1329 хүнийг баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулсан байна.

Эдгээр иргэдээс 98 хувь нь  дахин зөрчил гаргаагүй аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл ногдуулна”. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд “Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх /107, 108/ утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Энэ төрлийн гэмт хэргийн  86.5 хувь  нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс иргэд энэ талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг байна.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-10-03 05:59:18
    монголчуудын зан заншил, аж амьдрал, уламжлал, соёлд нийцээгүй хэт гадныханыг сохроор хуулсан муу хууль гаргасан. Үүний сөрөг тал нь гэр бүл салалт
  • nar 2017-10-03 03:22:10
    ger bul salalt nemegdej 1329 hun ger buleessee saljee
  • зочин 2017-09-27 03:11:08
    за ажил хийсэн болохоор өөр бнаа,эмэгтэй гишүүддээ баярлалаа