87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэнгүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн дунд Баянзүрх дүүргийг хуваахыг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга зохион байгуулахад иргэдийн 87 хувь нь дэмжээгүй аж.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж байгуулагдсан ажлын хэсэг 28 хорооны нийт 93,713 өрхөөс санал авахад нийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол санал асуулгад оролцогчдын гурван хувь нь ямар нэг санал өгөөгүй аж.

Мөн сэдвийн хүрээнд нийтийн сонсгол, хэлэлцүүлгийг хороо тус бүрт зохион байгуулжээ. Нийт 2,000 орчим иргэн хамрагдсанаас дийлэнх нь Баянзүрх дүүргийг хоёр хуваахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн аж.

Иргэдийн зүгээс төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед илүү зардал гарган төрийн бүтцийг томруулах шаардлагагүй хэмээсэн байна. Үүний оронд зайлшгүй хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллахыг нийслэлийн удирдлагуудаас хүсжээ.

Онцлоход, Баянзүрх дүүргийг өөрчлөн зохион байгуулж, шинээр дүүрэг байгуулах ажлыг судалж, санал боловсруулах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан юм. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ажлын хэсэг байгуулан ажилласан нь энэ ажээ.

Зууны мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дүүргийн иргэн 2017-09-27 03:34:34
    Ийм ч хотын даргатай байх ч гэж дээ, 1 дүүргийн засаг даргыг томилох шийдвэр гаргаж чадахгүй, одоо бүүр 2 хувааж 2 дарга томилох нь
  • зочин 2017-09-27 02:52:30
    Санал асуулга нэрийн дор төрийн ажил цалгардуулж, түүнд зориулсан бичиг цаас гээд бүх гарсан зардлыг хотын даргаас гаргуул.