Шинэ Засгийг хүлээсэн ажлууд

МАН-ынхан өдөржин шөнөжин ширүүхэн хуралдаж, дараагийн Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг сонголоо. Одоо процессын дагуу МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдыг нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьж, зөвшилцөнө. Улмаар УИХ-д өргөн мэдүүлснээр ирэх долоо хоногт нээлтээ хийх намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Хуулийн дагуу ирэх сарын  6  гэхэд дараагийн Ерөнхий сайд тодорсон байх ёстой. Харин Ерөнхий сайд танхимаа ямар хугацаанд бүрдүүлэх нь сонин 

У.Хүрэлсүхийн хувьд танхимаа бүрдүүлснээр ОУВС-ийн хөтөлбөртэй холбоотой байр сууриа илэрхийлэх ёстой. Засгийн газар огцорсон учраас ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хуралдаан хойшилсон. Үүнтэй холбоотойгоор хоёр дахь шатны санхүүжилт төлөвлөсөн хугацаанаасаа хойшлох эрсдэл үүсээд байгаа юм. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх эсэх байр сууриа илэрхийлэх нь чухал. Монгол Улсын эдийн засаг хүнд үед энэ санхүүжилт тогтвортой байх нь цаашдийн үйл ажиллагаа явуулахад шинэ Засгийн байр суурь нэн чухал асуудал юм. 

Мөн шинэ Засгийн газар нэн тэргүүнд төсөв тодотгох эсэхийг шийдэх шаардлага тулгарсан. Нэг үгээр оны сүүлээр төсвийн тодотголд тусгагдах гол гол асуудлуудыг төсөвт нэмж суулгах шаардлага байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор 100 гаруй тэрбум төгрөгийн зардлыг төсөвт нэмэх, сургууль цэцэрлэгийн өвлийн бэлтгэл,  дулаан хангамжтай холбоотойгоор тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг сангийн яамныхан мэдээлж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд нөхөж олгосноор хүүхдийн мөнгөний санхүүжилт зогссон. Иймээс шинээр байгуулагдах Засгийн газар хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг эргэн харах шаардлага үүссэн байгаа юм. 

Бас нэг томоохон анхаарал татсан зүйл бол манай улс ирэх оны нэгдүгээр сарын эхээр “Чингис” бондын эхний 500, “Дим сам” бондын 160 гаруй сая ам.долларын төлбөрийг тавдугаар сард хийх хуваарьтай байгаа. Сангийн Дэд сайдын мэдэгдсэнээр бондын эргэн төлөлтийг хийхийн тулд бонд гаргах шаардлага үүсээд байгааг онцолсон. Шинэ Засгийн газар байгуулагдаж, улс төрийн тогтвортой байдал хангагдсанаар бонд гаргах боломж бүрдэнэ гэдгийг ч дуулгасан юм. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулах үеэр У.Хүрэлсүх дахин бонд гаргаж, өрөө төлөх тухай асуудлыг хөндөн ярьсан тухай эх сурвалжууд мэдээлж буй. 

Нэгэнт хуримтлал одоогоор үүсээгүй учраас бонд гаргах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа. Гэхдээ дэжэр хэлсэнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа байгуулж, улс төрийн тогтвортой байдлыг хангаснаар бонд гаргах боломж бүрдэхийг эх сурвалжууд бичиж байна. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-27 07:21:08
    800 саяын концесс чинь хэрэгтэй зүйл байсан Дотоодын компаниуд хийхгүй бол өөр чадамжтай ямар компаниуд байх бол?Ачааг улам хүндрүүлсэн хүмүүс нь өөрсдөө шүү дэ...
  • иргэн. 2017-09-27 05:45:56
    МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болсоон
  • Анужин 2017-09-27 05:34:39
    Хүрэлсүх САЙД итгэж байна, тэгтэй их хүнд ачаа үүрхэндээ
  • Цаг үеийн байдал ч хүнд байндаа. Их л хү 2017-09-27 05:28:31
    Цаг үеийн байдал ч хүнд байндаа. Их л хүнд ачаа үүрэх н дээ
  • зочин 2017-09-27 04:52:06
    Хүнд үе байх шүү, Хүрэлсүхэд байр хүргэе, 800 тэрбумын концессоос чинь олон зуун тэрбум хэмнэгдэж байгаа шүү, Миеэ-н нөхөд хуваагаад хусах гэж байсан
  • zochin) 2017-09-27 04:49:06
    Odoo zasag sergej, ulsiin ajil tsegtsendee oroh ni dee