Эмч нар цалингаа 50 хувиар нэмүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүллээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.

Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлэх болсноо энэ үеэр дуулгалаа. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нарын төлөөлөл хүслээ.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр юм.

Төсөв мөнгөний асуудал боловч цаанаа эрүүл мэндийн салбарт төрийн бодлого олон жил алдагдаж ирсний тэмдэг. Улсын эмнэлэг удирдлага болон санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар дээрх эрх мэдлийг олгосон боловч яагаад хэрэгжүүлэхгүй удаашрав. Улсын эмнэлэг нь MRI байхгүй. Өвчтөнүүд нь дэргэдэх хувийн эмнэлэг рүү гүйхээс аргагүй болсны буруу нь эмч нарынх бус бидний л муугийнх. Ширээ тойрч яриад би нэг удаа гал унтраасан болоод суухгүй.

Хуучин, шинэ ерөнхий сайдыг голдоо суулгаад гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гээд эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн онцолсноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-09-27 08:37:52
    Gar haraad bdag yum bishuu! Emch nar chin kkk Tsalin baga uchir tegdeg bh daa huurhii! Harin tsalin nemj bgan bol hariutslagii ni deed zergeer undurjuuleh htei!...
    202.179.25.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2017-09-27 07:51:39
    Emcu bagsh nariin tsaling nemex xeregtei bxo. Gxde emch nar xaxuuli sain awdag bas iluu tsag gj ix awdag gsn. Ulsiin emneleg murtluu shud lomboduulsan ch xaxuul...
    202.9.42.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Inflation ihsene 2017-09-27 07:00:54
    Nembel baraanii une dagaj usuud, hyper-inflation bno. Tugrug tsaas bolj, Mongol dampuurah bno, ediin zasagt teriig davah chadvargui. Venezuela, Zimbabe shig bno...
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭД ЭЭ 2017-09-27 03:47:06
    ЗӨВ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА ХЭДЭН ЛУЙВАРЧИНЫ АВСАН КОНЦЕЕССЫН ГЭРЭЭНИЙ ҮНИЙ ДҮН ГЭХЭД Л ТА НАРЫН ЦАЛИНГ ГУРАВ ДАХИН НЭМЭХ БОЛОМЖ ЭЛБЭГ БАЙГААГ ХАРУУЛНА БИЗДЭЭ
    202.72.245.206
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-09-27 03:44:01
    hvsen vedee tsalingaa nemeel bai mongo maan tsaas bolsoorl bainadaa.mongoo hansh saitail bolgoh ni chuhaldaa
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-27 03:19:09
    Нямтайширын уурхайнаас л бид цалинжина таны түрүүвчнээс гарахгүй тэгээд инфеляц нэмэгдээд хувийн салбарын орлого нэмэгдэнэ цөөхүүлээ биш бүгдээрээ сайхан амьдар...
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-27 02:59:07
    Эмч багш нар арай даварч байна а төрийн албан хаагчдын цалин бүр бага шүү дээ.Эмч нар хахуул их авдаг шүү дээ эмнэлгийн чирэгдэл хэрээс хэтэрчихсэн шүү дээ
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-09-27 04:34:46
      Baga bol negdeech temtseech uhsendee gonshigonoid suugaad bgaa bosooch.
      122.201.22.236
      Мэдэгдсэн Хариулах