Өнөөдөр болох үйл явдлууд

ГХЯ-ны зөвшилцөл танхимд

08:40 цагт: Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны стратеги (2017-2021) танилцуулах ёслолын арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү болон ЭМЯ,ДЭМБ-ын удирдлагууд оролцоно.
10:00 цагт: Хэвлэлийн бага хурал болно. Тус хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү оролцож Ноён Шин Ён-Сү-гийн айлчлалын зорилго, болон ЭМЯ, ДЭМБ-ын цаашдын хамтын ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгнө.

10:00 цагт: Монгол орны нийгэм эдийн засаг, МАА-н үйлдвэрлэлийн тулгуур багана болсон бэлчээр нутгаа хамгаалах, доройтлоос урьдчилан сэргийлэх, зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх зорилгын дор салбарын мэргэжилтнүүд болон малчид, бэлчээр ашиглагчид хуран чуулж хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоогоо хөгжүүлэх, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго бүхий "Монгол орны бэлчээрийн үндэсний форум" Тэрэлжийн RED ROCK жуулчны баазад зохион байгуулагдана.

10:00 цагт: АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэгт "Хүүхдийн сэргээн засах төв"-ийн нээлт болно. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээг цогц байдлаар хийнэ.

10:00 цагт:  “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургууль дээр болно.

10:00 цагт:  “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” сэдэвт судалгааны үр дүнгийн танилцуулга, хэлэлцүүлэг Монголбанкны В байрны хурлын танхимд болно.

11:00 цагт:  Төрийн ордны Их танхимд Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалт болно.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт:  Уул уурхайн мэргэжлийн холбоодоос тус салбарын сайд, удирдлагууд, төрийн өмчийн томоохон компаниудын ТУЗ-д мэргэжлийн хүн томилдог байх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-т хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  НҮБ-ын Хүний эрх, байгаль орчны асуудал хариуцсан Тусгай Илтгэгч ноён Жон Х. Нокс нь анхны албан ёсны айлчлалаа Монгол Улсад хийж, байгаль орчныг хамгаалах ажлынхаа хүрээнд хүний эрхийн хэм хэмжээг хэрхэн хөхүүлэн дэмжиж байгаа талаар дүн шинжилгээ хийж байна. Ноён Нокс нь өөрийн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтийг албан ёсны айлчлалынхаа төгсгөлд НҮБ-ын Байрны Хурлын Танхимд зохион байгуулах хэвлэлийн бага хурал дээр танилцуулна.

14:00 цагт:  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоон дээр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барель үсгийн үлгэрийн ном гардуулна.

15:00 цагт:  "ДОТООДЫН АЧАА ТЭЭВЭР -ИНТЕРНЕТ ХУДАЛДАА-ШИЙДЭЛ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Тус хэлэлцүүлгийн зорилго нь дотоодын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернет худалдаа буюу цахимаар ачаа, барааг захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, гараас-гарт хүргэх тээвэрлэлтийн үйлчилгээг олон нийтэд сурталчлах юм. ЗТХЯамны 301 тоот өрөө,

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2017-09-27 01:20:43
    Цогцэцэг гэж хуний боловсруулж батлуулсан нэг тэнэг хууль бна. Нярай хуухдийн угж монгол улсад импортлохыг хориглосон! Тэрий нь яамных нь мэргэжилтэн Ганзориг