"Хараар" ажиллагсад буюу хууль завхруулагчид
Манай улсад гадны орноос ирж ажиллаж байгаа иргэдийн ихэнх хувийг хятад ажилчид эзэлдэг.  Мөн хараар ажиллаж байгаа иргэдийн дйилэнхийг ч хятад ажилчид бүрдүүлдэг.

Үүнээс гадна бусад улс орноос ирж ажиллаж багаа иргэдийн олонх нь барилгын салбарт ажилладаг нь энэ төрлийн судалгаануудаас тодорхой  харагддаг.
Тэгвэл энэ сарын эхээр “Бэрэн” группын захиалгаар баригдаж буй барилга дээр ажиллаж байсан гүйцэтгэгч компанийн Хятад ажилчид цалингаа нэхэж, Чингисийн талбай дээр суулт хийнгээ алдсан. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд шалгалт хийхэд тэдгээр хятад иргэдийн талаас илүү хувь нь визний зөрчилтэй иргэд байсан нь тогтоогдсон юм.

Тодруулбал, тэдгээр 94 хятад иргэний 38 нь Монгол Улсад ажиллах хөдөлмөрийн гэрээтэй үлдсэн 54 иргэн нь хууль бусаар ажиллаж байсан, визний зөрчилтэй буюу жуулчны визээр орж ирээд “харласан” иргэд байсан. Гэтэл тэд бүгдээрээ “Сантхаан” ХХК-ийн урилгаар орж ирсэн байв. Тэгэхээр  анхнаасаа л тэдгээр хятад иргэдийг Монгол улсад урилгаар авчрахдаа тухайн компани хууль зөрчиж, санаатайгаар жуулчны визээр оруулж ирсэн нь тодорхой байна.

Дээрх явдалтай холбоотойгоор Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас хийсэн шалгалтаар 130 хятад иргэн визний зөрчилтэй болох нь тогтоогдож, энэ сарын 6-нд нутаг буцсан юм.
Ил болсон нь энэ болохоос одоо ч татвараас зугтааж, ажилчдаа жуулчны гэх визээр оруулж ирсэн компаниуд Монголд олон гэдэгт хувьдаа бол итгэлтэй байна. 

Тэгэхээр барилгын компаниуд гаднаас ажилчин оруулж ирсэний төлөө Улсад татвар төлөхөөс зайлсхийж ийнхүү гаднаас ажилчны бус визээр хүмүүсээ оруулж ирдэг болох нь илт байна.
Учир нь Гадаадаас ажиллах хүч оруулж ирснийхээ төлөө тухайн компани нэг хүний ажлын байрны төлбөр гэж өнөөдрийн үнэлэмжээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэхүйц буюу 384 мянган төгрөгийг улсад төлөх ёстой. Энэ мөнгөөр  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 90 орчим хувийг бүрдүүлдэг юм байна.  

Гэтэл барилгын салбарт ажиллаж байгаа компаниудын зарим нь гаднаас ажиллах хүч авчирахдаа энэхүү татвараас зайлсхийж, гаднаас авчирсан ажилчдаа жуулчны визээр оруулж ирэн "харлуулдаг" аж. Энэ уламжлал тогтоод удаж буйг бид мэдэх билээ.

Тэгэхээр гаднаас ажиллах хүч хууль зөрчин оруулж ирсэн компаниуд хэрэв шалгалтаар баригдвал ямар төлбөр төлөх бол гэдгийг сонирхож үзлээ. Гэтэл энэ нь хууль зөрчсөн гэхэд нэн бага төлбөр буюу Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог байна. Энэ нь хамгийн ихдээ 1 сая 920 мянган төгрөг. Тэгэхээр тэрбумаар нь төсөвлөн барилга бартьж байгаа компаниудад энэ мөнгө бол инээдэм биз дээ.

Мэдээж, гаднаас ирж ажиллаж байгаа хүмүүс сургаар манай улсад нэвтрэхгүй шүү дээ. Эхлээд уригч компанитайгаа гэрээ байгуулна. Дараа нь манай улсад ирнэ. Тэгэхээр хараар ажиллаж байгаа ажилчид аль нэг компанийн урилгаар л ирсэн байж таарна шүү дээ. Ингэж бодохоор манайд хараар ажиллах хятад болоод бусад орны иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь уригч компани болоод гүйцэтгэгч компаниудтай шууд холбоотой болж таарах нь. Хууль завхруулагчид ч тэд байх нь.

Иймээс энэ бүгдийг хянаж, шалгаж хянаж байдаг Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрууд ажлаа олигтойхон хийх хэрэгтэй байгааг энэ удаагийн явдал харууллаа даа.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOL 2014-08-12 12:23:14
    Unendee Manaihan oorsdoo jungaa nariig davraagaad bgaa shuu de. Deer bgaa erliiz hurliizuud uuniig ilt demjij bn. Shalgadag gazart ni nolooldog... Mongol nereer deed surguulid orood togsohdoo hyatad nereeree diplom avaad togsoj bn. Ogohgui gsn surguuliig
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Баба 2014-08-12 05:53:21
    Энэ төрд ажиллаж байгаа хэдэн нөхөд Монголын ард түмнийг хог шороо мэт санадаг юм шиг нэг л өдөр ард түмний шүүхэд та нөхөд суух болно
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах