21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна
БОАЖЯ, БСШУСЯ болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос “Тогтвортой  хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
 
Тэгвэл уг төслийн хүрээнд салбарын албан хаагчдыг мэргэшүүлэх хоёр дахь шатны сургалтыг энэ сарын 09-нөөс ирэх сарын 11-н хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн 21 аймгаар бүсчлэн зохион байгуулж эхлээд байна.
 
Сургалтад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын удирдлагын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын гээд нийт 735 албан хаагчид хамрагдаж байгаа юм. 
 
Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдыг Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өмнө нь 2016 онд хийж байсан бөгөөд 742 албан хаагчдад амжилттай зохион байгуулжээ.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.