Зөв гүйх 10 дүрэм

Цэвэр агаарт гүйх нь биеийн бүх булчинг идэвхтэй ажиллуулж, хүчилтөрөгчөөр ханган, биеийн илүүдэл илчлэгийг тэнцвэржүүлдэг хамгийн түгээмэл бөгөөд сонгомол  арга юм. Иймээс хэрвээ та гүйхээр шийдсэн бол дараах дүрмийг баримтлахыг сануулж байна.

Зөв гүйх 10 дүрэм

1. Эрчимтэй алхалтаас  10 минут аажим шогшоо гүйлтэнд шилжих нь зүрхний ачаалалыг тохируулах ач холбогдолтой.

2. Гүйхээс өмнө бие халааж сунгалтын дасгал хийх хэрэгтэй. Учир нь бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлдэг.

3. 40 минут хүртэл хугацаанд гүйх нь их ач холбогдолтой. 30 минутын турш тасралтгүй  гүйх нь булчинд ачаалал жигд  өгч биен дэх өөхөн давхарга болон илүүдэл илчлэгийг шатаадаг.

4. Аль болох тогтмол гүйх хэрэгтэй.  Боломжтой бол өдөр бүр гүй.  Гүйхгүй нэг л удаа өнжих нь нэг алхамаар хойш  ухарлаа л гэсэн үг.

5. Биенд хуримтлагдсан  өөхийг шатаахад. өглөөний гүйлт илүү ач холбогдолтой бөгөөд агаар нь  цэвэр байдаг:

6. Гүйхээс өмнө заавал  нэг аяга  ус  юм уу шингэн цай . уу . Биен дэх усыг тэнцвэржүүлдэг.

7. Гүйхдээ  хөлөндөө тохирсон зориулалтын гутал өмс өөрийн өмсдөг размерээс бага зэрэг том  чөлөөтэй гутал өмсөхийг зөвөлдөг.

8.Өөртөө итгэлтэй гүй. Та тэмцээнд оролцох гэж байгаа биш өөрийн эрүүл мэндийн тулд гүйж байгаа тул ачааллаа тохируулж гүйх хэрэгтэй.

9.  Та гүйлтээ турахын тулд сонгосон бол, амаараа амьсгалах нь  илүү  их хүчил төрөгчийн хэрэгцээг хангана. Гүйж байх үед хоорондоо чөлөөтэй ярилцах  хэмжээнд  байгаа бол таны ачаалал тохирч байна  гэж үзнэ.

10. Зүрхний цохилтын хэмжээг тохируулах: 220  гэсэн тогтмол тооноос  өөрийн насаа хасаад гарсан тооны  50-70 % -нь таны зүрхний цохилтын дээд буюу доод хэмжээг тодорхойлно .

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.