Зөвлөх, туслахуудад сургалтын зээлийн асуудлаар мэдээлэл өглөө
УИХ-ын намрын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулан ээлжит нэгдсэн сургалтыг өнөөдөр зохион байгуулав. Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Долоо хоног бүрийн Мягмар гарагт Тамгын газрын ажилтнуудаас өөрийн ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл авах нөхцөл бүрдсэнийг дуулгамаар байна.

УИХ-ын гишүүдэд иргэд, сонгогчдоос олон асуулт ирүүлдэг. Үүн дотор хамгийн түгээмэл нь сургалтын зээлийн асуудал байдаг. Ийм ч учраас өнөөдрийн сургалтаар сургалтын төрийн сангийн зээлийг хэрхэн ямар шалгуураар олгодог, ямар журмаар зохицуулагддаг талаарх мэдээллийг өгөх юм. Энэ хүрээнд БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, тус сангийн Дотоод зээлийн албаны дарга Э.Батсэлэм нар хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна” хэмээв.

Дараа нь “Боловсролын зээлийн сан”-гийн талаар БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, Оюутны хөгжлийн зээлийн талаар Боловсролын зээлийн сангийн Дотоод зээлийн албаны дарга Э.Батсэлэм нар дэлгэрэнгүй танилцуулж, тайлбар өгсөн юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.