Манай сагсчид чансаагаараа дэлхийд 39 дүгээрт бичигдлээ
Энэ сарын 24-нд болсон “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын сагсчид хүрэл медаль хүртсэн. Мөн энэ тоглолтоос арав хүрэхгүй хоногийн өмнө БНХАУ-д болсон 3х3 төрлийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг түрүүлсэн билээ.

Ингэснээр Монголын багийн спортын түүхэн дэх Дэлхийн аваргын анхны алтан медаль, сагсан бөмбөгчдийн олон улсын тавцанд үзүүлж байгаа цуврал ялалт, хожлууд багийн спортоор монголчууд цаашид амжилт үзүүлж болох итгэлийг төрүүлж эхэллээ.

Play.fiba3x3.com-д 520,000 гаруй тамирчин бүртгэлтэйгээс 120,000 орчим тамирчин FIBA 3x3-ийн Дэлхийн чансааны оноо авсан байгаа бол Монголын тамирчид Азийн наадмын хүрэл медаль авсны дараа чансаа нэмэгдэж 74,79, 83 байр руу ороод иржээ. Мөн Азийн Оюутны аварга, Азийн танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтын оноогоор FIBA 3x3-ийн гишүүн 190 орноос Улсын чансаагаар Монгол Улс 39 дүгээр байрт орсон байна.




Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.