“eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, чирэгдлийг арилгах захирамж гаргасан билээ. Тодруулбал, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудад тус тус үүрэг болгосон.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “eDES” цахим системийг Нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Уг систем цахим үнэмлэх уншигчаар дамжуулан иргэний бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн мэдээлэл болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгах боломжтой болсон бөгөөд иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.