Булгийн эхийг тохижуулж хамгааллаа
Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” ХХК, “Сүмбэрхунтан” ХХК нь тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа.

Уг аж ахуйн нэгжүүд нь ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн нөөцийг олборлож дуусаагүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөө дагуу дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талбайг нийслэлийн Байгаль орчны газраас заалгасны дагуу “Булгийн эхийг тохижуулж, хамгаалах” ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус ажлыг нийслэлийн Байгаль орчны газрын даргын  тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан юм. Булгийн эхийг хашиж хамгаалж, тохижуулснаар булаг бохирдохгүй, булгийн эх тасрахгүй мөн малын хөлөөр талхлагдахгүй, малын гоц халдварт өвчин болох шүлхий болон бусад халдварт өвчин усаар дамжин хүнд халдахгүй байх зэрэг сайн талуудтай. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт тохижуулаагүй 8 булаг бүртгэлтэй байгаагаас цаашид байнгын ундаргатай 4 булгийг тохижуулж хамгаалалтад авах шаардлагатай байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-26 08:03:12
    нуглийн нудийг гурилаар таглана гэдэг л энэ дээ уунийг хчинь нэг сайн санаатай хун ч хийчих л ажил наад компанудын чинь суйтгэсэн газар бол дахиж сэргэхгуй