This text will be replaced
Монголын эргэлтэт дугуйн холбоо “Сүлд спиннинг” клубээс 2 дахь удаагаа “БИ ТУРМААР БАЙНА” зорилтот бооцоот уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү бооцоот уралдаанд 85 кг дээш жинтэй өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа бүх насны хүмүүсийг оролцох боломжтой.
Уралдаан 60 хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хамгийн их жингээ хассан ялагч дөрвөн сая төгрөгийн эзэн болох юм. Энэ бол хамгийн шудрага үнэн зөв бодит өрсөлдөөн байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс уламжилж байгаа юм.
Зорилтот шоуны бүртгэл энэ сарын 30 хүртэл явагдана.