Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын модон байшин түүхэн дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдээгүй

Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын амьдарч байсан хуучны нэг давхар модон барилгын дээр төмөр каркас босгон барилга барьж эхэлсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татах болсон. Тэгвэл тухайн барилгыг дээш өндөрлөх шийдвэр хэзээ гарсан, мөн ямар зориулалтаар ашиглагдахыг Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Г.Лхамноржингоос тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу Хангарьд ордны хажууд байрладаг Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын амьдарч байсан нэг давхар модон байшингийн дээр төмөр каркас босгосон байна. Тэнд барилга барих шийдвэр хэзээ гарсан юм бэ?

-НИТХ-ын нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам гэж бий. Журмын 2.3-т нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар, барилгажилтын асуудлыг нийслэлийн барилга, хот байгуулалтын болон газрын асуудал эрхэлсэн байгууллагын хамтарсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэ дагуу мэргэжлийн зөвлөл 14 хоног тутамд нэг удаа хуралддаг юм. Зөвлөлийн зургадугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр хурлаар эл асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байгаа.

-Тус барилгын өмчлөгч нь хаанах вэ. Дээр нь барилга барих хүсэлтийг хаанаас ирүүлсэн тухай та тодруулаач?

-Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ бапилгын хариуцан ашиглаж байгаа боловч өмчлөгч нь биш. Өмчлөгч нь нийслэлийн Өмчийн харилцааны газар. Монголын нутгийн удирддагын холбоо ТББ-аас тус барилгын хийц загварт нь өөрчлөлт оруулахгүй хэвээр нь хадгалах замаар дээш нь өндөрсгөх хүсэлтийг манайд удаа дараа ирүүлсэн. Тэр дагуу манайх тус байр хаанахын өмч хийгээд түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад орсон эсэхийг нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас өөрөөс нь тодруулсан юм. Ингэхэд, барилга нь нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй, Монголын нутгийн удирдаагын холбоо ТББ түрээсийн гэрээгээр эзэмшдэг. Мөн НИТХ-ийн 2007 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэл, дүүрэг, аж ахуй нэгж, байгууллагын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалт”, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх соёлын үл хөддөх дурсгалын жагсаалт”, нийслэлийн Засаг даргын 2008 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 257 дугаар захирамжаар батлагдсан “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар, барилга байшин, хөшөө дурсгалын нэрийн жагсаалт”-д тус тус бүртгэгдээгүй гэсэн хариу ирсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ч гэсэн Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын амьдарч байсан байшингийн хийц загварт нь өөрчлөлт оруулахгүйгээр газрыг нь ашиглан дээш өндөрсгөх зөвшөөрөл олгоно уу шэсэн хүсэлтийг ирүүлсэн байгаа. Улмаар журмын дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн юм.

-Тэнд ямар зориулалтын байр барих юм бол?

-Тус газрыг нийслэлийн Өмчийн харилцааны газар конторын зориулалтаар ашиглана. Одоо байгаа барилгыг дөрвөн давхар болгоно. Манайхаар загвараа батлуулаад, төлөвлөлтийн даалгавраа авсан. Харин зөвшөөрлийг Барилга,    байгууламжийн хяналтын хэлтсээс олгодог.



-Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлтэй хуучны байшингуудын хийц загварт өөрчлөлт оруулахгүйгээр өндөрлөхийг хуулиар зөвшөөрдөг хэрэг үү?

-Тэр барилга Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавынх гэсэн нэртэй боловч түүхэн дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдээгүй юм билээ. Гэхдээ Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ барилгыг буулгахгүй, өмхрөл, ялзрал явагддаг модон хийцийн байшинг тэр хэвээр нь хадгалж, хамгаалья гэсэн хүсэлт тавьсан хэрэг. Гадны оронд ийм жишээ олон байдаг.

-Гадны ямар оронд хуучны байшинг хамгаалсан байдаг юм бэ. Жишээ дурьдвал?

-Гадны орны жишгийг харж байхад, хуучны түүхэн барилгыг тусгайлсан байгууламжид оруулж, хамгаалсан байдаг юм. Хэн ч ашиглахгүй, хамгаалахгүй бол модон хийцийн барилга өмхөрч, ялзраад дуусна. Тэр утгаар, арчлалт, хамгаалалт хийе гэж байгаа нь угтаа зөв. ОХУ, Франц зэрэг орнууд хуучин түүхэн барилгаа сүүлийн үеийн шилэн хийц бүхий байгууламж дотор хамгаалсан байдаг юм билээ. Гаднаас нь харахад, өвөрмөц загвартай, орчин үеийн байшин. Дотор нь ороход яг л хуучин хэвээрээ байх жишээтэй.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дагзмаа 2017-09-27 05:45:40
    Тэнэг хүмүүсийг яалтай билээ . Мал бол заазанд явуулахсан . Ичиж амьдар.
  • hot 2017-09-26 08:30:13
    manai niisleliin ajil neg iimerhuu l zambaraagui .ueiin uedee shuu zuvhun unuuder ch bish
  • Зочин 2017-09-26 04:42:55
    Буулгаал хаяач дээ. Зургийг аваад л музейд тавина биз.Ер нь энэ өмхөрсөн барилгыг хадгалана гэдэг утгагүй
    • 202,9,40,4-д 2017-09-26 06:24:41
      чи хэдэн настай вэ? 50-аас дээш настай бол чамайл албал таарах юм байна насжилттай л бол нийгэмд хэрэггүй юм бол
  • Хотын уугуул 2017-09-26 04:42:13
    Солиотой муухай ятуунууд шуу. Хогын шаарууд яахаараа тер засаг нийслэлд шургалж амждаг байна аа.