МУГД Б.Батбаяр Энэтхэгт сургалт удирдаж байна

Энэтхэг улсын бөхийн холбооны урилгаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ДБНХ-ны дасгалжуулагчдын нэгдүгээр шатны сургалтыг удирдан явуулж байна. Онол, практик хосолсон тус сургалт Энэтхэгийн Сонепат хотод өчигдөр эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 03-ныг хүртэл үргэлжлэх юм.

Б.Батбаяр нь UWW-гийн Хөгжлийн хэлтсийн албан ёсны сургагч бѳгѳѳд Ази номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч, Украин улсын иргэн Андрей Вронцов түүнтэй хамт тус сургалтыг удирдан явуулж байна. Нийт 85 дасгалжуулагч хамрагдаж байгаа ба шалгалтад тэнцсэн дасгалжуулагчдад Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сертификат олгох аж. Сонирхуулахад, энэхүү сургалт нь арваннэгдүгээр сарын сүүлээр манай улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.