Батлан хамгаалах яам АТГ-ын шалгалтад бүдэрлээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр АТГ-аас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлжээ.

Тус яамны 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгав. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болголоо. Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэж хэллээ.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2017-09-27 03:18:11
    Ерөнхийлөгч нам бус байдаг шүүдээ, Зэвсэгт хүчний удирдлага нам бус байх ёстой биздээ, гэтэл өнөөдөр наад удирдлагууд чинь нам яриад 60 тэрбум яриад яваад байна...
  • иргэн 2017-09-26 15:03:38
    Санамсаргүй,хуулийн мэдлэггүйгээсээ болж алдах явдал байна гэжээ. Төрийн албан хаагч өөрийн эрхлэж байгаа ажлыг хайнга, хууль зөрчиж гүйцэтгэх нь гэмт хэрэг шүү...
  • Шудрага 2017-09-26 14:48:31
    Батлан хамгаалах яамны бүх тендер мөнгө санхүүгийн асуудал нь тус яамны дэд сайд байсан Баттөрийн гараар орсон нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч Элбэгдоржын гар хөл ...
  • Үйлдвэрлэгч 2017-09-26 11:44:27
    Цэргүүдийн төмөр ор, зэвсгийн сейф, тавилгыг үндэсний үйлдвэрхийе гэхэд май чи юун үндэсний үйлдвэр л гэдэг биз дээ хэдэн хурандаа нар нь, үгүй гээд үзээрэй
  • Бат 2017-09-26 09:30:25
    Нэг л их эрхэлсэн комиссар байх юм
  • denduu  2017-09-26 02:50:15
    ulsiin nuuts nereer bulhaigaa daldaldag gazar daa. huulia medehgui zorchood baiv gej. iim medleggui humuusiig halj medlegtei humuus ajild avay.
  • иргэн 2017-09-26 02:31:02
    бхя-aaр дуурэн генераль хурандаа нар бна ийм цолтой хумууст хууль уйлчилдэггуй юм энэ яаманд хээл хахууль цэцэглэсэн байх ундэстэй боажя бол ярилтгуй