Энэ жил  9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ
Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр  15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн  153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 164.0 мянган малчин өрхөд дотоодын хэрэгцээнд хэрэглэх болон экспортонд гаргах махаа тооцон 66.0 сая толгой мал өвөлжих, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү хэрэгтэй байна.

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд  850.0 мянга орчим  тонныг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой.

Энэ жил тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд,  шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэнэ.

Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс, 525 тн сүрэл, 1622.7 тн ногоон тэжээл, 5413.6 тн үйлдвэрийн тэжээл, 6374.0 тн гар тэжээл, 47.7 тн дарш, 13.2 мянган тн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 6836.4  тн өвс буюу 22.2 хувьтай, 1431.5 тн тэжээл буюу 12.2 хувьтай бэлтгэж  байна.

2017 онд тэжээлийн нэгжид шилжүүлснээр 649.6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, үр тариа, хаягдал буудай, хивэг, ногоон тэжээл, рапсын шахдас, гар тэжээл, эрдэст тэжээл үйлдвэрлэх боломжтой байна.

2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тэжээлийн нэгж тэжээл буюу 50.0 гаруй мянган тн хүчит тэжээл эсвэл 110.0 мянган тн өвс дутагдалтай байна.

Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200.0 мянган тн улаан буудайг импортолвол нэмж 50.0 мянга орчим хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэгдэнэ. Мөн сүүлийн жилүүдэд дунджаар 15.0 мянга орчим тн  хивэг импортлогдож байна.  Өмнөх оны хуучин өвс Сүхбаатар, Дорнод аймгуудад байгааг судалж тооцоо гаргахаар ажиллаж байна. 
Хивэгний дотоодын хэрэглээ нь малын тооны өсөлт, цаг агаарын нөхцөл байдал, эрчимжсэн мал аж ахуйн өсөлтөөс шууд хамааралтай байна.

Хадлан бэлтгэлд зориулж ОХУ-аас техникийн зээлийн хүрээнд хаман боогч 40 ширхэг, бага оврын трактор, хадуур тармуур тус бүр 20 ширхэг орж ирснийг ТЭДС-аас 30 хувийн урьдчилгаа аван 5 жилийн хугацаатай лизингийн хэлбэрээр олголоо.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолсон дүнгээс харахад нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй,  30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн  гаргав. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин муу дүнтэй байна.

Өөрөөр хэлбэл нутгийн 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 75 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна. Одоогийн байдлаар сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирох ажил хэлэлцээрийн шатанд байна.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-09-26 09:53:38
    Мал эмнэлгийн улсын системээ сэргээх хэрэгтэй байна мал хувьд гэж байгаа бол малын хөлийн татвар ав