Олон улсын таеквондогийн насан хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д болж өнгөрлөө. 20 дахь удаагийн тус тэмцээнд Олон улсын таеквондогийн монголын холбооны шигшээ багийн 13 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцоод иржээ.
Тодруулбал, багийн хатуугийн төрлөөр Б.Мөнх-Оргил ахлагчтай эрэгтэй баг алтан медаль, хосен төрөлд Б.Отгонбаяр ахлагчтай баг мөнгө, хувийн хатуугийн төрлөөр Ж.Баттулга хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү гурван медаль хүртсэн амжилттайгаар манай тамирчид багийн дүнгээр 69 орноос долдугаар байрт шалгарчээ.

Б.Орхон