Ерөнхий сайдад нэр дэвшигч У. Хүрэлсүх гэж хэн бэ

МАН өнөөдөр үүрээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нэр дэвшигчээ тодрууллаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын нэрийг Бага хуралд оруулсан. Бага хурал нууц санал хураалтын дүнг тоолоход Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг 188 гишүүн дэмжиж саналаа өгчээ. Ингэснээр дараагийн танхимын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Түүний хамт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод Бага хурлын таван гишүүн санал авчээ.

Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх гэж хэн бэ? Хамгийн сүүлийн намтар нь Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч. “Тагнуулсан, чагнуулсан” асуудлаасаа болж ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгчхөөд үүрэг гүйцэтгэж байгаа Шадар сайд. Харин одоо У.Хүрэлсүх Шадар сайдын албаа хүлээлгэн өгөхтэй зэрэгцэн “Тагнасан, чагнасан” гэгдэх Ж.Эрдэнэбатын ажлыг хүлээн авах нь.

Ухнаагийн Хүрэлсүх гэгч энэ эрийг монголчууд хэнээр ч хэлүүлэхгүй таньдаг, түүний хийсэн үйлдэл бүрд дүгнэлт хийсээр иржээ. У.Хүрэлсүх МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.

Үүнээс өмнө түүнийг Н.Энхбаярын ноёрхлын үед ноёныхоо өмнөөс дуугарсан албат хэмээн ярих хүн олон байсан. Н.Энхбаярын өмнөөс хэлсэн түүний үг бараг брэнд болтлоо яригдаж байв. Түүний зоригмог алхам Н.Энхбаярын өөдөөс үг хэлж, намынхаа ууган нэрийг сэргээх, генсекээс саналаараа огцрохоор дуусахгүй. Тэрбээр Иргэний хөдөлгөөнийхөн намын байр руу дайрч туг юуг нь шатаахад “Манай нам 90 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин. Бидний билэгдэл, сүр хүчийг гутаан доромжиллоо” хэмээн Их хурлын индэр дээрээс чанга дуугарч чадсан.

Зарим хүн улс төрд орох гэж хэдэн тэрбумаар нь цацаж, зарим нь хүссэндээ хүрч чадахгүй элдэв арга саам хайх нь бий. Нөгөө хэсэг нь элдэв нэвтрүүлэгт ярилцлага энэ тэр өгч олны өмнө уйлж, улс төр хийх нь юу ч биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн албан тушаалаа хүссэн үедээ орхиж, хүлээлгэн өгч “сурсан” нэгэн.

Өнөөдрийн байдлаар улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тун ээдрээтэй байна. Энэ цаг үед Ерөнхий сайдын албанд суух нь тун амаргүй. Шинээр томилогдох Ерөнхий сайдын хувьд энэ бүх ээдрээтэй байдлаас түргэн хугацаанд гарах амлалт өгөх нь тодорхой. Харин амлалтаа биелүүлж чадахгүйд хүрвэл дараагийн хүнд албаа хүлээлгэн өгөх зориг У.Хүрэлсүхээс гарна гэдэгт найдаж бас болох юм. Тэр бол албан тушаалаа хүлээлгэн өгч "сурсан" нэгэн.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн товч намтар

Боловсрол:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  •  1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  •  1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  •  1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  •  2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  •  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  •  2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  •  2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  •  2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  •  2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  •  2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  •  2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  •  2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  •  2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.

Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ariunaa 2019-07-15 00:58:16
    Mongol ulsiin erunhii saidaa.Odoo yarigdaad bgaa asuudluudad yagaad anhaaral tavij chadahgui bnaa..1..Mal amidaar ni gargahgui gecheed nuutsaar gargaad bna ...
  • neg angi bolohod ychirtai syy!hyrelsyh e 2017-09-28 11:19:59
    Hyneesee l boloh baih daa,yaj ajillah kamandaa byrdyylehees ehlene dee!hyychin eleg doog bolson hymyyseer byrdyylej bolohgyi!heterhii doroi nehedoor neg angi ba...
  • Zochin  2017-09-28 00:29:33
    Янз бүрийн жүжиг тавьсаар гарч ирлээ.Намтарын хархад шууд л улс төрд оржээ. Олон жил дуугүй явлаа гэж ярьж байсан. Одоо ард түмэн ямар зүйл хийхийг чинь харий.
  • зочин 2017-09-27 17:50:21
    Энэний монголыг хөгжүүлнэ гэж юу байдаг юм. удахгүй жeнкотойгоо талийж МАН ийн бага хурлынхан гэж тархины тураалууд амаа бариад хоцорно тун удахгүй дээ.
  • зочин 2017-09-27 07:25:36
    Энэ бичвэрээс ер нь л удахгүй өөрөө ажлаа өгөх юм байна гэж ойлголоо. Зөв ч байж болох юм. Засгийн газрын дундаж нас гэсэн үзүүлэлтийг нилээд богиносгох юм шиг ...
  • zochin 2017-09-27 06:52:19
    Энэ нам мандан бадарч явсан үеийнхээ нэрийг сольсноос буруудаж уруудаж эхэлсэн дээ хөөрхий
  • МАН-ыг дэмжигч  2017-09-27 06:14:02
    Уул нь Эрдэнэбат зугээр байсан юм..Овилгогуй туйлбаргуй албан тушаалд санаархсан юмнууд бас дээр нь өөр хучин аваад хаячихлаа даа Хараарай тахиа тархитанууд а...
  • зочин 2017-09-26 23:48:44
    Мафийн гинжийг устгааоай. Нямка ахтайгаа хамтрахгуй бол дийлдэхгуй шуу.Амжилт
  • Zochin 2017-09-26 13:58:12
    Хөөрхий дөө Батлан хамгаалах төгссөн юм байна. Ядахдаа орос хэлгүй гэхээр ямар боловсролтой байхав. Ийм хөгийн юмнуудыг нам дарах хэрэгтэй ш д
  • amar 2017-09-26 12:13:33
    Hench Mongol d 1-2jil er,said,eronhiilogch, hiigeed ogtsorch chadna Hoorhii togloomiin zadag boljee
  • Бат 2017-09-26 09:39:32
    Энэ хүн зүүн аймгийн хил дээр адууг бөөгнөрүүлж Хятад руу амьдаар нь гаргахаар тарчлааж байсан увайгүй үйлдлийг таслан зогсоосон эр. Монголчуудын итгэлийг даах ...
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Загд 2017-09-27 18:28:39
      Хүрэлсүх өөрөө адууны бизнес эрхэлдэгшт. Жүжиг тавьж чамайг хуураад, өөрийнхөө адууг сэмээрхэн гаргасан. Булхайтай этгээддээ.
  • Аагий 2017-09-26 09:18:01
    МАН-ыг одоо л жаахан сэрээх дуу хоолой хэрэгтэй байсан юм. Чи чаднаа. Ард түмэн чамайг дэмжиж байна. Атаархал гэж нэг гайхал араас чн инээгээд дагана.Автав...
  • az  2017-09-26 07:50:15
    za tegeed vzeed baij de iim tsagt iim hvn xeregtei gj ard tvmen naidaj bgaa shvv
  • T 2017-09-26 07:42:48
    Hurelee chi shu chi chadnaa...
  • ХС-д 2017-09-26 06:41:57
    60 тэрбумын мафийг шоронд илгээж ард олны хуслийг гуйцэлдуулээрэй
  • ?зочин 2017-09-26 06:25:36
    ЧАДНА, НАЙДАЖ БН АМЖИЛТ ХҮСЬЕ. ИТГЭЛТЭЙ СН ХҮН ДАВХАР ДЭЭЛТЭЙ БЖ БОЛНО. БОАЖ САЙДАД Д.ЦОГТБААТАР ТОХИРНО.
  • zochin 2017-09-26 06:06:16
    ichmeer yum daa shou hiij eronhii said, ard tumneeree daijignachihaad eronhii said hiine gej baidag. Mongoliin tor ingetlee yalzarchee l gehees oor ug alga daa....
  • . 2017-09-26 05:58:59
    Adolf Hitler ефрейтор цолтой байсан гэдэг. Манайхаар бол бага дарга хавьцаа юм уу даа? Намтраас нь харвал энэ нөхөр ефрейтор зиндааны л хүн юм!!!
  • зочин 2017-09-26 05:45:47
    Баяр хүргэе!Ерөнхийлөгчтэй хамтраад улс төрийг цэвэрлээч ард түмнээ сайхан амьдруулмаар байна
  • ан д гомдсон 2017-09-26 05:38:14
    мэдэхгүй бнаа .. би бол ан д дээрэлхүүлж .бсн дургүй.хамт байгаа ан ийхан гэхээр аймаар архичин танхай хүмүүс бдг.
  • AH-г дэмжигч нэгэн 2017-09-26 04:50:33
    Би МАН-г хэзээ ч дэмждэггүй, гэхдээ монголоо гэсэн хэнбугайг ч 2 гараа өргөөд дэмжинэ. Зөв хүнээ сонгож гаргаж ирсэнд талархаж байна. Баярцогт Баяр хулгайчуудыг...
  • Otgoo 2017-09-26 04:41:59
    Сүүлийн хэд хоногийн хамгийн сайн мэдээ БАЙНА. Одоо давхар дээлгүй МЭРГЭЖЛИЙН сайн менежрүүдийг авчирч сайд хийлгэ. Тэгээд НАМАА авч намын дарга хий. МОНГОЛОО ....
  • Монгол 2017-09-26 04:02:42
    Йим сайхан аймар залуучууд л Монгол улсыг маань аймаар хөгжүүлнэ дээ, аймар шүү
  • пгоо 2017-09-26 03:58:27
    пгоо чи тийн ялгал мэдэх уу энхболдод таван санал авчээ гэж уншихаар зев уу мэдээ бичиж чадахгуй мал юм аа
  • ЗОЧИН 2017-09-26 03:30:10
    ЖИНХЭНЭ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ, ХУУЛИЙГ ХУВЬДАА ҮЙЛЧЛҮҮЛДЭГ, МОНГОЛЫН ТӨР, ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВИЙН БОЛГОХЫГ САНААРХАГЧТАЙ ТАУУ ТЭМЦЭЛ ХИЙЖ ЧАДВАЛ МАН ЯЛНА. АМЖИЛТ....
  • ЗОЧИН 2017-09-26 03:17:03
    За ингээд МАН будаа болж түүх болж үлдвээ хөөрхий
  • h 2017-09-26 02:57:44
    dandaa uls turiin alban tushaal hashij bsn nuhur bn
  • kkkk 2017-09-26 02:38:38
    хөгийн залуу
  • N 2017-09-26 02:36:53
    Ta chadah bnoo amjilt husie
  • иргэн 2017-09-26 02:27:44
    МАН-ын одоогийн даргын дарамтанд, 60 тэрбумын араас орохгүй, өөрийн толгойтой ажиллавал амжилт гаргах боломж байна, хичээгээрэй, дэмжиж байна шүү
  • irgen 2017-09-26 02:27:00
    ene zaluu chadahgui ee 2-3 sar bolood ugiin zan ni garna dahiad soligdono doo
  • Зочин 2017-09-26 02:07:12
    Танхимаа хэрхэн зөв бүрдүүлснээс намын цаашдын хувь заяа асар их шалтгаална гэдгийг мэдэж байгаа гэж найдъя. Давхар дээлийг аль болох багасгаарай.
  • А.Алтантуяа 2017-09-26 02:04:24
    Баяр хүргэе, амжилт хүсье. Ямартай ч улс эх орон, ард түмнийхээ төлөө шударгаар их зүйлийг бүтээж, хийх байх гэж олон түмэн хүсэн хүлээж байгаа
    • bs 2017-09-27 06:17:45
      Хүрэлсүх гэж үү ичмээр дамшиг товчхондоо бол Урвагч дүлзэн "топор"гэгч нууц нэр бүхий АН-ын агент до яамныхан туршуулуудаа иймэрхүү нэр өгдөг юм.Дон женко түү...
      • bs 2017-09-27 06:24:05
        түүнд өгсөн Одоо жинхэнээсээ монголын төрийг женко удирдаж топор хэрэгжүүлнэ. тэгэхээр юу болохыг харах л үлдсэн.МАН дампуурсан гэдэг нь одоо маш тодорхой болло...