Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Су манай улсад айлчилж байна. Айлчлалыг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзана. ЭМЯ-ны 215 тоот өрөөнд

09:00 цагт: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын үндэсний зөвлөл, ажлын алба, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс Монгол, Мьянмар улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох семинарын хамтран зохион байгуулна. Туушин зочид буудлын Сүлд” танхимд

10:00 цагт: Нийслэлийн Байгаль орчны газраас "Хадаг" уриалгын хүрээнд хадагны цэвэрлэгээ хийнэ. БЗД-ийн 20 дугаар хороо, Улиастайд

10:00 цагт: Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлаар “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” сэдэвт олон улсын бага хурал “Блью скай” зочид буудалд эхэлнэ.

10:00 цагт: Налайх дүүргийн малчдын анхдугаар уулзалт зөвлөгөөнийг тус дүүргийн Соёлын ордонд зохион байгуулна. Энэ үеэр Нийслэлийн 378 жилийн ойг угтан Налайх дүүрэг дэх Их хотын хямдрал өдөрлөг болно.

11:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд АХБ-наас хэвлэлийн хурал хийнэ. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн таамаг, инфляцийн болон урсгал тэнцлийн алдагдлын шинэчилсэн төсөөллийг танилцуулна.

11:00 цагт: ШЕЗ-өөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Хүний эрх, шударга ёс төвийн хуульчид Монголын хүний эрхийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Автобус lll баазын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлах болсонтой холбогдуулж тус баазын ажилтнуудын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
11:30 цагт: Олон улсын тэквондогийн Монголын холбооноос БНСУ-д болсон ДАШТ-д амжилттай оролцсон талаараа мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монполимет компаниас Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

14:30 цагт: Сүүлийн жилүүдэд ДЭМБ –аас хотын захын хороолол, хөдөөгийн алслагдсан хүн ам, болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин түмэндээ эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг хүргэж байгаа. Энэ үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү СХД-ийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгт ажиллана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.