Их дээд сургуулиудын хотхон байгуулахад 11.8 их наяд төгрөг шаардлагатай

Их дээд сургуулиудыг хотоос гаргаж, нийслэлийн хүн амын хэт төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулна хэмээн үе үеийн Засгийн газар бодлогын төвшиндөө ярьж ирсэн. Өнөөдөр энэ ажил ямар төвшинд байгаа талаар албаны сурвалжаас тодруулсан юм. Мөн их, дээд сургуулийн багш, оюутнууд ямар байр суурьтай байна вэ гэдгийг “тандсан” юм.
 

Д.НАРАНЦЭЦЭГ: АНХНААСАА ЗӨВ БОДЛОГООР ЦЭГЦТЭЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

/МУБИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.d), профессор/
 
  -Төрийн их, дээд сургуулиудыг дэлхийн их, дээд сургуулиудын хөгжлийн дэг жаягаар хотоос гадагш гаргаж, зохион байгуулах бодлого нь бол зөв. Энэ нь олон талын ач холбогдолтой. Улаанбаатар хотын хүн ам хэт их төвлөрч суурьшсан байгаа.Тиймээс төр бодлоготойгоор, үе шаттайгаар төрийн өмчийн их, дээд сургуулиудаа хотоос гаргаж, хотхон маягаар хөгжих нөхцлийг нь бүрдүүлээд, нүүлгэн шилжүүлэх нь зөв болов уу. Гэхдээ энэ ажил нэлээд хэдэн жилийн өмнө эхлээд өнөөдөр жаахан зогсонги байдалд орсон юм болов уу гэж харж байгаа. Манай сургуульд ч холбогдох ажлын хэсгийн хүмүүс ирээд, хотхоны зураг төслийг танилцуулж байсан. Гэхдээ энэ асуудал хүмүүсийн гэхээсээ илүү байгалийн хүчин зүйлтэй холбоотой юм билээ. Тэр сонгосон газар нь мөнхийн цэвдэгтэй учраас хот, суурин газар үүсгэхэд тохиромжгүй гэж би хувьдаа ойлгосон.
 

...нэг сургууль гэхэд л 13-15 цаашлаад 18 мянган оюутантай байгаа шүү дээ. Үүн дээр нэмээд багш, ажилчдын тоо 500-700-аар яригдана. Энэ бүх сургуулийг хотын гадна талд нүүлгэн шилжүүллээ гэхэд энэ олон хүний нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ...

 
Нөгөөтэйгүүр, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаасан болов уу. Засгийн газар хэд хэдэн удаа солигдсон. Үүнтэй холбоотойгоор энэ ажил түр зууртаа хойшилж, зогсонги байдалд орсон юм шиг байна. Тиймээс яг өнөөдрийн байдлаар бидэнд төрийн байгууллага, яам, тамгын газраас албан ёсоор санал асуулга аваад багш ажилчдын бодол санааг тандаж үзэх ажил явагдаагүй.
 
Гэхдээ төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэн шилжүүлж, оюутны хотхон барих нь зарчмын хувьд зөв л дөө.Төрийн өмчийн сургуулиуд хотынхоо төвд хэт төвлөрчихсөн. Тэгээд нэг сургууль гэхэд л 13-15 цаашлаад 18 мянган оюутантай байгаа шүү дээ. Үүн дээр нэмээд багш, ажилчдын тоо 500-700-аар яригдана. Энэ бүх сургуулийг хотын гадна талд нүүлгэн шилжүүллээ гэхэд энэ олон хүний нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ. Тухайлбал, хуүхдийн сургууль цэцэрлэг гээд л эхэлнэ. Тиймээс энэ ажлыг анхнаасаа их зөв бодлогоор нэлээд сайн системтэй, цэгцтэй хийх хэрэгтэй.
 

Н.АМГАЛАН: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ХОТЫНХОО БҮР ТӨВД НЬ БАЙВАЛ ЗҮГЭЭР

 /МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Химийн тэнхмийн IV курсийн оюутан/
 
-Нийслэлд байгаа их, дээд сургуулиудыг хотын замын хөдөлгөөн түгжирч байна, өвөл нь утаатай, зун нь хөрсний бохирдол хэрээс хэтэрлээ гэх мэт шалтгаанаар хотын төвөөс гаргаж болно л доо. Гэхдээ би хувьдаа их, дээд сургуулиудыг хотынхоо бүр төвд байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл, оюутан залуучууд хотдоо өнгө жавхаа нэмж байдаг. Нөгөөтэйгүүр, их, дээд сургуулиудыг хотын төвөөс гаргах нь бодлогын буюу макро төвшиндөө зөв юм шиг харагдаж байна. Гэвч энэ нь тийм биш. Яагаад гэвэл, гэр бүлд буюу микро төвшиндөө энэ нь хундрэлтэй. Эдийн засгийн хямралтай үед хотод гэртэй оюутнууд сургалтын төлбөр дээрээ нэмж байрны хөлс, хоол хүнсээ зохицуулах мөнгө гээд нэмэлт зардал гаргах хэрэгтэй болно. Тэгээд ч их, дээд сургуулиудын болон оюутны байр, номын сан, хоолны газар, номын худалдаа, үйлчилгээ гээд олон обьект барих шаардлагатай. Үүнд бас л их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Гэтэл өнөөдөр манай улсын эдийн засаг ямар их хямралтай, өр зээлтэй байгаа билээ. Тиймээс энэ нь ойрын хугацаанд лав бүтэхгүй байх. Харин алсдаа бол болохгүй гэх газаргүй.
 

Т.АМАРЖАРГАЛАН: ЗӨВХӨН ОЮУТНУУДЫГ ХОТООС ГАРГАХ ТУХАЙ АСУУДАЛ БИШ

/БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга/
 
  -Их, дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх тухай асуудлыг үе үеийн Засгийн газар авч хэлэлцэж, их олон төлөвлөлтийг хийсэн байдаг. Хамгийн сүүлд Багануур дүүрэгт хотхоноор нь хөгжүүлье гээд техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан. Үүгээр 11.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг тооцоо гарсан юм билээ. Энэ нь манай улсын төсвөөс хэд дахин давчихсан үзүүлэлт л дээ. Бүр улсын төсөвтэй жишиж харьцуулах хэмжээний ийм том санхүүжилт хэрэгтэй байгаа юм.
 
 Багануурт жижгэвтэр хэмжээтэй бүхэл бүхэл хот байгуулагдана гэж тооцоолоод үе шаттай ажлууд хийхээр төлөвлөсөн байдаг. Гэвч яг энэ төлөвлөлтөөр явах гэхээр их, дээд сургуулиуд өөрсдийнхөө холбоо харилцаатай байдаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас холдох гээд байгаа юм.
 

...багш нар тэнд очиж хичээлээ заахын тулд түргэн шуурхай хугацаанд ирж буцах нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл өнөөдөр манай улсын эдийн засгийн бодит нөхцөл байдал, үйлдвэрлэл, үйлчилчилгээний салбарын хөгжил үүнд хараахан бэлэн биш байна...

 
Энэ нь зөвхөн оюутнуудыг хотоос гаргах тухай асуудал биш. Багш, эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлаа хийх ёстой. Сургуулиуд ч үйлдвэрлэл, үйлчилгээний салбартайгаа хамтарч ажиллан тулгамдсан асуудлаа шийдэх ёстой. Дээрээс нь тэнд очиж байгаа багш нарын нийгмийн олон асуудлыг шийдэх шаардлагатай болно. Зарчмын хувьд оюутны хотхоныг шилжүүлэн хот байгуулах нь зөв. Гэхдээ дэд бүтцийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой.
 
Тухайлбал, багш нар тэнд очиж хичээлээ заахын тулд түргэн шуурхай хугацаанд ирж буцах нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл өнөөдөр манай улсын эдийн засгийн бодит нөхцөл байдал, үйлдвэрлэл, үйлчилчилгээний салбарын хөгжил үүнд хараахан бэлэн биш байна. Тиймээс одоогийн байдлаар энэ ажлын эхний алхмыг хотын төвөөс арай алслагдсан дүүрэг рүү гаргах хэлбэрээр шийдэж байгаа юм. АШУҮИС А зэрэглэлийн бүсээс гарч байгаа жишээг дурдаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтаар 174 тэрбум төгрөгийн сургуулийн эмнэлэг барьж байгаа. Ингэснээр хүмүүс хотын төв рүү ирж эмнэлгийн үйлчилгээ авдаг байсан бол тэнд очиж үзүүлнэ гэхээр төвлөрлийг сааруулж буй нэг хэлбэр нь л дээ.
 
Бодлогын төвшиндөө бол нийслэлийн Засаг даргын захирамж, БСШУС-ын сайдын тушаалаал гарч, үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг хэд хэдэн зүйлийг эхлээд судална. Юуны өмнө, хотхоноор хөгжүүлэх төлөвлөлтийн ажил байдалтай нэлээд нарийн танилдаж, их, дээд сургуулиудаас судалгаа авна. Нүүлгэн пшлжүүлэхэд тухайн мэргэжлийн чиглэлээр нь ажиллаж, хөгжүүлэх ёстой салбартай нь ойр дөхөм байх талаар асуудлыг шийднэ. Тухайлбал, Дархан, Эрдэнэт руу газар тариалан, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн сургуулиудыг гаргана гэх мэтчилэнгээр. Гэхдээ энэ нь ажлын хэсэг дээр нэлээд өргөн бүрэлдэхүүнийг хамруулан ярилцаж байж шийдэгдэнэ л дээ.
 

Д.ДАШПҮРЭВ: ЗАСГИЙН ГАЗАРТ МӨНГӨ БАЙГАА ЮМ БОЛ ХОТХОН БАРИНА Л БИЗ

 /Олон улс судлалын дээд сургуулийн ерөнхий захирал, шинжлэх ухааны доктоp(Sc.d), профессор, Монгол Улсын гавьяат багш/
 
  -Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэгдээ. Үүний л нэг хэлбэр. Манайхан их том орнуудтай өөрсдийгөө харьцуулж ярих дуртай болжээ. Өндөр хөгжилтэй орнуудад зарим их, дээд сургууль нь нийслэл хотоосоо хол зайтай байгуулагдаж, тэндээ хөгжиж томорсон байдаг нь үнэн. Гэхдээ олонхи нь анхнаасаа л тэнд байгуулагдаж, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттайгаар хотхон хэлбэрээр хөгжсөн байдаг юм. Үүнийхээ учрыг үнэн зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Манай нийслэл чинь анхнаасаа 800 мянган хүн амтай байхаар зүйрлүүлж хэлбэл, Сибирийн нэг тосгоны дайтай л төлөвлөгдсөн хот байхгүй юу. Тухайн үед манай их, дээд сургуулиуд хотоо чимдэг байлаа.
 
Харин одоо их, дээд сургуулиудаа хотоос гаргая гэж байгаа бол эхлээд байшин барилгыг нь барьчих хэрэгтэй. Ингээд улсын хэмжээний том сургуулиуд нүүж очиход болохгүй гэх зүйлгүй. Харин хувийн сургуулиуд бол жижигхэн л дээ. Яах вэ, хэдэн том хувийн сургуулиа нэмж гаргаж болох юм.
 
Засгийн газарт тийм их мөнгө байгаа юм бол оюутны болон их сургуулиудын хотхоныг байгуулна л биз. Гэхдээ их ул суурьтай хандах хэрэгтэй болов уу. Сая огцорсон Засгийн газар Дархан руу политехникийн сургуулиудыг, Эрдэнэтэд уул уурхайн сургуулиудыг нэгтгэнэ гээд байр байшин, орчин нөхцөл нь бэлэн байгаа юм шиг худал ярьсан. Тэнд чинь дахиад байшин барилга барих хэрэгтэй болно шүү дээ.

Монголын мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хувьчлал 2017-10-11 16:28:11
    хараад байхад хувийн их сургуулиуд хөгжөөд байх юм. Улсынх нь арай удаан хөгжих юмаа. дотор нь ажилладаг багш нарт хувьчилбал ямар вэ?
    202.9.40.184
    Мэдэгдсэн Хариулах
    • үргэлжлэл 2017-10-11 16:31:21
      жишээ нь яг тэнхим доторх багш нар нь тэнхимээ хувьчилж авбал? ижил тэнцүү хувьцаа зараад мөнгө арай багатай татгалзаж болно, тэрийг нь өөр багш авч болно ...
      202.9.40.184
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-01 06:09:40
    kMONGOL ULSIIN SOEL, HKEGJLIIN TEB BOLSON IKH, DEED SURGUULIUDAA HKOTOOS ZAILUULAKH CHINI MASH BURUU, TEGEED ...
    122.201.21.135
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol hun  2017-09-27 05:22:48
    ternii orond niislel hotoo shine gazar tuluvluj baigaad barival zugeer baih aa
    202.5.206.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2017-09-27 03:47:02
    Монгол улс ганцхан Улаанбаатардаа бүх хүн амаа төвлөрүүлье гэж байгаа бол хотхон барина биз. Хэрэв тийм биш бол заримыг нь Дархан, Эрдэнэт рүү нүүлгэх хэрэгтэй....
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-09-27 00:32:01
    Хотхоны тухай бус оюутны сурлагын чанарт анхаар сурч чадах оюутан элсүүлж сургах босгоо өндөрсөгөвөл тоо цөөрнө чухамдаа 3 хүний 1 л сурах чадвартай байдаг
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • бүтэхгүй биз 2017-10-11 16:32:54
      зөв боловч бүтэхгүй, сурах эрэлт хэрэгцээ байна. нөгөө талаас хувийн сургуулиудад мөнгө хэрэгтэй, оршин тогтох хэрэгтэй..
      202.9.40.184
      Мэдэгдсэн Хариулах
  • Ёоохондо 2017-09-26 15:43:10
    Манай улсын хувьд анхнаасаа ингээд төлөвлөчихсөн блохоор их хэцүүл бх блууда. харин зарим нэг төрийн албан байгууллага,үйлдвэрийг гаргавал оновчтой шийдэл блно ...
    202.9.43.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-09-26 14:17:21
    Сайхан хоолны нэр хэлваа би сахадваа гэлээ гэх шиг үүнээс өөр сэдэв алга уу өрөө яаж төлөх тухай яриа гарч байхад юун оюутны хотхон чөтгөр алгад
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-09-26 11:24:15
    ер нь манай оюутнууд шиг вар хэсэж сурдаг оюутнууд хаана ч байхгүй Унгар улс гэхэд хотоос их л хол юм билээ оютунууд амралтын өдөр л хот ордог Орост чгэсэн тийм...
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Odoo hoish tawilgui HII 2017-09-26 09:54:15
    olon Jil yarilaa odoo bish bol hezee gej zoriglood hodolgohgui yum bol hen ch hiihgui shuu dee !!! Odoo l hiih heregtei b na!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-26 04:55:16
    эруул ахуйн аюулгуй байдлын наад захын шаардлага хангахгуй байршилд байранд хичээл хийж байгаа ебс их дээд сургуульд тусгай зевшеерел олгосон тер засаг буруутай...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-09-26 04:53:46
    Bagahangai-d ter hothonoo baiguul, avto zam, tumur zam ali ali ni bgaa, tordood yanzalbal olon ulsiin niseh bolgoh bolomjtoi zurvas bii. Hotoos erduu 100-d km.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkk 2017-09-26 04:06:56
    Muruuduud yv bai daa. Hezee ch butehgui
    103.229.120.103
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-26 02:38:24
    Хувийн нэртэй хотын төвийн байрны орц хонгилоор нүүдэллэн явдаг их дээд сургуулийг эхлээд цэгцлэх хэрэгтэй, 3 сая хүнд 170 их дээд сургууль байх хэрэгтэй юу?
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Өлзий 2017-09-26 02:06:23
    Хөшигтийн хөндий, Хархорин 2 т хотхоныг шийдсэн нь оновчтой байрлал.
    103.229.121.83
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-09-26 01:29:50
    БИД ЯМАР ГЭЭЧИЙН НИЙГЭМ БАЙГУУЛАА ВЭ? ДАНДАА ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ УТОПИ ЮМ ЯРЬЦГААЖ БАЙХ ЮМ. АРАЙ ПРАГМАТИК БАЙВАЛ ЖААХАН ХӨГЖИЖ МАГАДГҮЙ ЮМ Ш ДЭЭ
    202.72.245.203
    Мэдэгдсэн Хариулах