МАН-ын IX Бага хурал хаалттай үргэлжилж байна. Бага хурлыг С.Төмөр-Очир даргалж буй. Бага хурлаар МАН-ын даргын илтгэл, МАН-ын Их хурлыг товлох тухай, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүн, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлуудыг хэлэлцэх юм.
Яг одоо Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байгаа аж. Намын дүрмээр Удирдах зөвлөл 29-31 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Харин өнөөдрийн байдлаар Удирдах зөвлөл 33 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа аж. Мөн Бага хурлын 20 гаруй гишүүн төрийн албанд томилогдсон учраас эдгээр хүмүүсийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх аж.
Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчид тодруулах асуудлыг хэлэлцэж эхлэх юм. Удирдах зөвлөлийн хуралдаанаас Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэрийг Бага хуралд оруулж санал хураалгахаар болсон юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн