Солонготын даваанд урссан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Солонготын даваанд болсон ослын улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авахаар газар дээр нь ажиллаад иржээ. Уг ажлын хэсэгт БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, орон нутгийн засаг захиргааныхан багтсан бөгөөд  энэ сарын 19-23-ны  өдрүүдэд ослын газартай танилцаж, Их-уул сумын иргэдэд мэдээллийг үнэн зөв өгөх үүднээс уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагууд ослын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд товч танилцуулжээ.

Тодруулбал, ослын улмаас асгарсан 1600л азотын хүчил, 6000л давсны хүчил, 1т хөдөлгүүрийн тос, 600л дулаан солилцооны тос, 810 л явах ангийн тос асгарч, 1-1.5м өргөн, 450м урт газрыг хамарч урссан байсныг саармагжуулан нөхөн сэргээлт хийн, бохирдсон шороог Их-Уул сумын нэгдсэн хогийн цэгт буулгасан байна.  

Б.Орхон

           

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИА 2017-09-27 10:32:52
    БАЙГАЛЬ ОРЧНЫ АМ ӨӨРСДӨӨ ЛИЦЕНЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ БИЗ ДЭЭ .ТЭДНИЙ ТАРЬЖ БУЙ ГАЙ...
  • оч 2017-09-26 09:22:53
    Жимс цэцэг алагласан минии төрсөн нутаг Солонготын даваа орчмыг химийн хорт бодисоор хордуулсан хятадууд тэднии гар хөл болсон үхэр монголуудыг шүүхиин хатуу ха...
  • Иргэн 2017-09-26 03:00:01
    Хүчил саармагжуулсан ч хөрс мод чулууг байгалииг тахаллаа даа