110 худгийг шинээр барина
 Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр 2 тэрбум төгрөгөөр инженерийн хийц бүхий 110 худгийг шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 96 худгийн гэрээ байгуулагдан ажил гүйцэтгэгдэж байгаа аж. Мөн өндөр хүчин чадалтай өрмийн машины түрээсийн төлбөрт инженерийн хийц бүхий 53 худаг шинээр барьж байгуулагдах юм. Харин орон нутгийн төсвийн хөрөнгөөр 90 цэгт газар доорхи усны хайгуул хийх ба инженерийн хийц бүхий 100 худгийг шинээр гаргахаар төлөвлөсөн байна. Гадаадын төсөл хөтөлбөрөөр 15 инженерийн хийц бүхий худгийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа юм.

Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготны тодотгох судалгааг улсын төсвийн 17.0 сая /арван долоон сая/ төгрөгийн санхүүжилтээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр гүйцэтгүүлжээ. Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг Баян-Өлгий, Ховд аймагт тус бүр 30.0 мян га, Говь-Алтай аймагт 29.8 мян га нийт 89,8 мянган га бэлчээрт 13500 литр 5 хувийн “Карате” бодисыг ашиглан улсын төсвийн 360.0 сая төгрөгөөр санхүүжүүлтээр гүйцэтгэсэн байна.

Бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг улсын төсвийн 400 сая /дөрвөн зуун сая/ төгрөгийн санхүүжилтээр 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шатны ажлыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 15.0 мян га, Өвөрхангай аймгийн Нарийнтээл 20.0 мян га, Хайрхандулаан суманд 15.0 мян га нийт 50.0 мян га бэлчээрт 6 дугаар сард зохион байгуулаад байна. Энэ сарын сүүлээр 2 дахь үе шатны үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг Өвөрхангай аймгийн 50.0 мян га бэлчээрт зохион байгуулахаар төлөвлөжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.