МҮОНТ төрийн дээд Сүхбаатар одонгоор шагнагдлаа

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Хагас зуун жилийн түүхийг бүтээлцэж яваа МҮОНТ ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд Д.Сүхбаатарын одонгоор шагналаа. Өнөөдөр тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн байна. Монголын радио нь 1974 оны есдүгээр сарын нэгэнд буюу 40 жилийнхээ ойгоор мөн энэхүү одонг хүртэж байжээ.


Сонирхуулахад Д.Сүхбаатарын одонг 1941 оны тавдугаар сарын 16-нд бий болгосон билээ. Дээрх одонгоор хувь хүн болон тодорхой байгууллага, хамт олон, цэргийн анги нэгтгэлийг улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон соёл урлагт онцгой гавьяа зүтгэл гаргасны төлөө Улсын Бага Хурал шийдвэрлэн шагнадаг байжээ. Харин 1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог болсон байна.

МҮОНТ 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн амралтын өдөр хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулагдаж, Улсын харцага М.Бадарч түрүүлсэн бол тун удахгүй 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орохоор бэлтгэл ажил нь хангагдаж байна. Мөн тус телевизийн уран бүтээлчид ойдоо зориулсан шинэ шинэ уран бүтээлүүд хийж, эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-25 11:37:09
    Ууган тв-ийнхээ одонг Ерөнхийлөгч өөрөө гардуулж болдоггүй юм уу... энэ гөлөгөөс гардаж авсан нь тиймхэн байна даа...
    202.9.40.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-25 10:43:17
    Олон нийт ард түмэнд үйлчлэхээ гүнээ ухамсарлах л буй заа
    27.123.214.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-09-25 08:35:10
    nudee oloogui shagnal ba daa daa
    202.5.202.130
    Мэдэгдсэн Хариулах