Заануудын наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 11 дэх удаагийн барилдаан Эрдэнэт хотноо энэ сарын 23-ны өдөр өргөн дэлгэр сайхан боллоо.

Хүндэтгэлийн барилдаанд 16 заан цолтон хүрэлцэн ирсэн юм. Тэднээс хамгийн ахмад нь "том" хэмээх Ц.Санжаа заан, хамгийн залуу нь Н.Жаргалбаяр нар байв.

Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, шинэ залуу заан Н.Жаргалбаяр түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.

Харин Ховд аймгийн Чанндамь сумын харъяат Ховд дэвжээний бөх улсын заан Б.Пүрэвсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд нар шөвгөрсөн байна.


Гурвын даваа:
У/з Б.Батмөнх-А/х Г.Дашдаваа
У/з Б.Пүрэвсайхан-А/н Б.Ширнэн
У/з Н.Жаргалбаяр-А/з Ц.Болдбаатар
У/з Б.Соронзонболд-А/а Т.Чулуунгэрэл
У/н Б.Серик-А/а Б.Уртбаяр
У/н Ж.Дагва-Очир-А/а Д.Хишигдаваа
А/а Б.Хашбат-А/а Б.Гантөмөр
А/а Ц.Мөнхбаяр-А/з О.Түмэн 
Дөрвийн даваа:
У/з Б.Батмөнх-А/а Д.Хишигдаваа
У/з Б.Пүрэвсайхан-А/а Ц.Мөнхбаяр
У/з Н.Жаргалбаяр-А/а Б.Гантөмөр
У/з Б.Соронзонболд-У/н Б.Серик
Тавын даваа:
У/з Б.Батмөнх-У/з Б.Соронзонболд
У/з Б.Пүрэвсайхан-У/з Н.Жаргалбаяр 
Зургаагийн даваа:
У/з Б.Батмөнх -У/зН.Жаргалбаяр
       үзүүр              түрүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.