
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс одоогоос хоёр жилийн өмнө шинэ төмөр замтай холбоотой хэргээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлэв. Зам тээврийн сайд асан А.Гансүх болон БНСУ-ын “Самсунг Си энд Ти“ компанийн холбогдох хүмүүсийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-т ирүүлсэн байна.
АТГ-аас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг тусгаарлан, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна.
П.ГОО
Оллоо.мн