Эрэлч нохой сургах сургалт боллоо
ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2017 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу Гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрлийн нохой сургах зургаан сарын сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, төгсөлтөө хийжээ.

Сургалтад Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газруудын эрүүгийн туслах төлөөлөгч нар болон Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн гурван алба хаагч тус тус хамрагдсан байна. 

Энэ удаагийн сургалтаар албаны нохойг эрэл мөрдлөгийн чиглэлээр сургаж дасгалжуулан, алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгосон бөгөөд тухайн сургагдсан албаны нохдыг төв, орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд шууд ба шууд бус хэлбэрээр ашиглан гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.  

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine