НИТХ-ын дараагийн даргад өрсөлдөгчийн хэн нь хэн бэ
НИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн долоо хоногт ширүүхэн болж өнгөрлөө.  Хуралдаанаар НИТХ дараагийн даргыг тодруулахаар санал хураалт явуулсан ч санал тэнцсэн юм. НИТХ-ын даргад МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханыг, заалнаас төлөөлөгч С.Амарсайхан нарын нэрийг дэвшүүлсэн. Улмаар дээр асуудлаар нийслэл дэх АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар энэ асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэхээр болов.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн гал тогоог “барих”-аар нэрээ дэвшүүлсэн эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг тодруулъя
 
Нэр дэвшигч С.Амарсайхан
 
Нэр дэвшин өрсөлдөж буй С.Амарсайхан нь Налайх дүүргээс ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, “Оюуны ундраа” ХХК-ийн ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн. Тэрбээр “НИТХ гэдэг бол хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хөгжүүлж түүндээ хяналт тавьж иргэддээ тайлагнаж ажилладаг байгууллага. Ингэж ажиллах ёстой. Мөн бид иргэддээ илүү нээлттэй ажиллах ёстой. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа. Засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь зөв.

НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой. Намын бодлого нэрээр ганц хүний шийдвэр, цөөн хүний хүний хүслийн хайрцаг байж болохгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл С.Амарсайхан гэж хэн бэ? Унаган хотынх хэмээн өөрийгөө тодотгодог. Налайх дүүрэгт төрсөн. Тус дүүргийн найман жилийн дунд сургуулийг 1989 онд, ТМС-ийн мэргэжлийн дипломыг 1991 онд, Los Angeles city college 1998 онд,  АНУ-ын SW их сургуульд 2000 онд магистр зэрэг хамгаалсан байна. Эрхэлсэн албан тушаалын хувьд American Trade Development inc менежер 2000-2001 онд, Бээжин Монгол Улсын консулын ажилтан 2001-2004 онд, “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлаар 2004-2007 онд, 2007 оноос хойш “Оюуны Ундраа” группийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа нэгэн юм.
 
Нэр дэвшигч Д.Баярсайхан
 
Д.Баярсайхан нь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын даргын албыг хашдаг нэгэн. Түүний хувьд “Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам” хэмээн мэдэгдсэн юм. Харин олон нийтийн зүгээс Нийслэлийн ИТХ дахь бүлэг 50 хол гарсан хүнийг НИТХ-ын даргад дэвшүүлж байгаа нь залуу боловсон хүчнээ дэмждэггүйн нэг илрэл хэмээн шүүмжилж байгаа юм.Д.Баярсайханы хувьд  Увс аймгийн харъяат нэгэн.

Боловсрол эзэмшсэн байдлыг харвал, Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1976 онд төгссөн. Дархан хотын Политехникумыг технологич мэргэжлээр 1979 онд төгссөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1987 онд төгссөн. Удирдлагын академийг 2001 онд төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг 2002 онд төрийн удирдахуйн ухааны магистр. 

 1979 оноос 1982 он Мах консервийн комбинатад нормчин, 1985 оноос 1989 он Цэргийн худалдааны трестэд мэргэжилтэн, орлогч дарга, 1989-1991 он Худалдааны 4-р конторт бригадын дарга, дэлгүүрийн дарга, 1991 оноос Их баян нуур ХХК-ийн захирал, 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогч 2004 оноос ИТХ-ын дарга, 2008 оноос нийслэлийн ЖДҮ-ийн төвийн даргын албыг өнөөдрийг хүртэл хашсан байна.
 
П.ГОО
Оллоо.мн




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2017-09-29 10:58:24
    Баярсайхан гуай бол төрд олон жил чанагдсан хүн, Амраа шиг амбиц хөөдөггүй ажлаа сайн хийдэг хүн
    202.9.43.59
    Мэдэгдсэн Хариулах
  • L 2017-09-26 15:29:18
    Yamarch bsan Amarsaihan l deer
    103.229.121.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-26 14:22:45
    Баярсайхан авгайд хууль үйлчлдэггүй 1 р хорооллын 24 цагаар архи зардаг өнөр дэлгүүрийг баярсайхан ажиллуулдаг
    103.229.122.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-26 12:24:31
    За энэ Баярсайхан ч дээ. дэмий байхаа.
    202.21.106.145
    Мэдэгдсэн Хариулах
  • hmm 2017-09-26 07:25:49
    ene erguu hugshin avgaig Hurliinhaa dargaar taviad Niisleliin MAH uursdiiguu bulshlah n
    122.201.26.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зз 2017-09-26 07:04:12
    1р сургуулийн дэргэдэх хорооны засаг дарга хорооныхоо хүүхдүүдийг 1р сургуульд оруулахгүй бол хаана аль сургуульд орохыг зааж өгөөч 1р сургуульд авилга өгдөг
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-26 01:24:55
    Amarsaihan n 110huvi deer bh biznes hiij bsan hun arai zov setgeleer ajillah bh idej uuh gej zutgehgui bh
    66.181.178.237
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2017-09-25 11:30:12
    Баярсайхан нь амьдралынхаа туршлага. мэдлэгээр илүү юм биш үү... энэ хүн нь сонгогдоосой...
    202.9.40.235
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-09-25 11:23:07
    Заавал төрийн мэргэжсэн албан тушаалтан бус нам,компани захирал хотын биднийг удирдирдах ёстой юм байх даа ????
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • ааа 2017-09-25 07:19:34
    м.энхбөлдийн.прагцл биш бол болноо ални сандуй энхбөлдийг дагдаг вэ. тэрл бишшуу
    202.9.40.59
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-25 07:05:49
    Энэ Амраа гэдэг нөхөр чинь ёстой жинхэнэ МАНАН байна даа,
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
    • ОЛ 2017-09-26 08:58:03
      Харин баярсайхан нь МАНАН ЮМ бтш үү. Батбаясгалан яасан бэ залуу хүн дээр шүү
      66.181.187.35
      Мэдэгдсэн Хариулах
  • Олон чавганцаас нэг нь түрүүлэх биз 2017-09-25 06:51:17
    илүү мөнгөтэй,эрээ цээрээ илүү алдсан нь түрүүлж дарга болно доо,өөр сонголт алга,
    182.160.34.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-09-25 06:00:55
    2-уулаа биш ээ өөр хүн байдаггүй юм байх даа
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • otgoo 2017-09-25 04:14:50
    Арай өөр сонголт хийвэл Ардын нам хожино доо. Даанч энэ нэр дэвшсэн хүмүүсийг нь ээ. Тэр Давга энэ тэр нь яагаад байж болддоггүй юм бол.
    59.153.114.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-25 04:07:55
    Balai avgai nar tsaashaa
    202.9.41.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Бадам 2017-09-25 03:47:37
    аль аль нь дэмий хүмүүс байна даа.
    150.129.141.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-09-25 03:01:02
    Баярсайхан нь өмнөх Сандуйгын үргэлжлэл. Арай өөр ажил хийх Баттулга дарга шиг хүн сонгож болдоггүй л юм бхдаа
    66.181.185.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-25 02:56:02
    МАН унавал ахдаа ажлаа өгчихнө, болж л байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-09-25 02:51:05
    АМРАА НЬ БИЗНЕСИЙН ОЛОН САЛБАРТ ХИЙСЭН БҮТЭЭСЭН ТҮҮХТЭЙ, ОДОО ТЭР НЬ БҮГД АМЖИЛТТАЙ ЯВАА. ХОТЫН АЖИЛ БОЛ АЖ АХУЙН АЖИЛ. ҮҮНИЙГ ХӨНГӨХӨН ХИЙГЭЭД ЯВЧИХ БАЙХ.
    150.129.141.105
    Мэдэгдсэн Хариулах
  • dgm 2017-09-25 02:31:31
    АМАРСАЙХАН АМБИЦ ИХТЭЙ, ШУНАЛ НЬ ДЭНДСЭН ХҮН. ЭНЭ АЛБАН ТУШААЛ ЭНЭ ХҮНД ТОХИРОХГҮЙ. АХ ОТГОНБАЯР НЬ АН-ЫН ГИШҮҮН, ОЁЕГ-ЫН ДАРГА ХИЙЖ ТАРААЖ ДУУССАН
    124.158.124.142
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-25 02:29:29
    Энэ Амарсайхан гэдэг бол анхнаасаа л ТМС-ын мэдлэгтэй байгаад мөнгөөр зодож америкэд төгссөн,бас юу гэнээ магистр гэнээ.
    202.9.40.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Хас 2017-09-25 02:22:43
    МАН Дотроосоо ялзарсан нь мэдэгдэж бнадаа.Ажил хийх хүнийг биш зүгээр хувийн сонирхолоол дэмжиж бна. Амарсайханыш бол ажил хийх хүн гэж хардаг.
    202.9.42.87
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-25 02:11:45
    энэ Баярсайхан хатуу зарчимч хүн . энэ хүн л тохирно гэж бодож байна.
    182.160.33.203
    Мэдэгдсэн Хариулах
    • туту 2017-09-28 10:26:57
      өмссөн хувцас, өөрийгөө үнэлэх үнэлэмжээс нь харахад л тодорхой байна ш дээ, Өөрийгөө хүндэлдэггүй хүн Нийслэлийг барах уу,
      202.70.41.206
      Мэдэгдсэн Хариулах