АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын атомын энергийн агентлаг хамтран Цөмийн энергийн комиссын ажлын албаны "Байгалийн цацраг идэвхит материалд тавигдах цацрагийн хяналт" сэдэвт үндэсний сургалт зохион байгуулна.

10:00 цагт: "Олимпик Хаус"-т Монголын бейсбол, софтболын холбоотой хамтран хэрэгжүүлэх Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн курсын нээлт болно.

11:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Болох газар: АТГ-ын хурлын заал.

11:00 цагт: ХХААХҮЯ-ны нэгдүгээр давхрын хурлын танхимд өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон холбооны тэргүүн С.Одонтуяа хэвлэлийн бага хурал зарлалаа. MN-Мэдээллийн төвд

14:00 цагт: “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрхзүй, бодлогын шинэчлэл, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас Хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт хийнэ. Тус уулзалтад ҮАГ-ын удирдлага, Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн төлөөлөл болон Хараат бус аудитын компанийн захирлууд оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.