Цасан шуургатай

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн,  Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 4-6 градус дулаан байна. 

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.