Улсын харцага М.Бадарч түрүүлэв
Бөхийн өргөөнд Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул Монгол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын начин Б.Батжаргал нар шалгарч шагналт байрын эзэд болов.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-09-25 00:30:07
    Монгол бөх гэж спорт юм бол хөлсөө арчих алчуургүй өмнөөс нь ичмээрээ