О.Үйтүмэн хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө, Динмухамед Кунаевийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Кемеровогийн дэвжээнд эзэн орны Дмитрий Екименког 13:1-ээр, Красноярскийн Александр Зеленковыг 9:0-ээр, Узбекистаны Икром Бохомуродовыг 10:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд Германы Ахмед Дударовт 5:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Иван Костеринийг 8:4-өөр ялж, энэ жилийн “Уурхайчдын цом”-оос Монголын багийн цорын ганц медалийг авчирлаа. Тус тэмцээнд манай улсаас өмнө нь гавьяат тамирчин П.Өнөрбат 2014 онд мөнгө, ОУХМ Н.Золбоо 2014, ОУХМ Д.Цогтбаатар, Д.Гомбодорж 2015, гавьяат тамирчин Э.Ням-Очир 2016 онд хүрэл медаль хүртэж байв. 
61 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга шагналт тавдугаар байрт орсон юм. Тэрбээр “Сингапур-2010” залуучуудын олимпийн аварга Буриадын Алдар Бальжинимаевыг 3:1-ээр, Эрхүүгийн Антон Евдокимовыг 11:1-ээр, 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Энэтхэгийн Амит Кумарыг 2:1-ээр тус ялсан ч хагас шигшээд Буриадын Юлиан Гергеновт 0:10-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Якутын Айхаан Антоновт 2:4-өөр ялагдав.
65 кг-д спортын мастер Ч.Жамсранжав Кемеровогийн Бобуржон Абдусаматовыг 7:5-аар ялсан ч 1/8 шигшээд тус тэмцээнд хүрэл медальт Хакасиягийн Алексей Медведевт 0:6-гаар ялагдав. 
70 кг-д спортын мастер Ц.Чингэс эхлээд Кемеровогийн Никита Куклинийг 4:4-ээр ялсан ч энэ жингийн дэд аварга Чечений Алибек Акбаевт 0:7-аар ялагдав. Дагах барилдаанд эзэн орны Миличенког 5:4-өөр ялсан ч удаах барилдаанд хүрэл медалийн эзэн АНУ-ын Томми Грантад 6:9-өөр дийлдсэн юм.
97 кг-д ОУХМ Л.Төртогтох 1/8 шигшээд эзэн орны Владимир Калашниковыг 5:1-ээр ялсан ч хагас шигшээд Анзор Уришевт 0:3-аар, дагах барилдаанд Румыны Влад Клачад оноогоор цэвэр (0:10) ялагдсан. 
125 кг-д залуу тамирчин О.Мөнх-Эрдэнэ 1/8 шигшээд АНУ-ын Майк Косоуд 5:6-гаар, дагах барилдаанд Латвийн Дмитрис Михайловсод ялагджээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
57 кг (23 бөх):
 1. Арыйан Тютрин (ОХУ, Якут) 2. Куралбек Омарбеков (Казахстан) 3. Майдер Донгак (ОХУ, Красноярск), Димчик Ринчинов (Беларусь)
61 кг (24): 1. Александр Богомоев 2. Юлиан Гергенов 3. Баир Цыренов (бүгд ОХУ, Буриад), Айхаан Антонов (Якут)...5. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол)
65 кг (25): 1. Даша Шарастепанов 2. Алексей Боровицкий (хоёул ОХУ, Буриад) 3. Алексей Медведев (ОХУ, Хакасия), Александр Захарушкин (ОХУ, Кемерово) ...13. Чойдогжавын Жамсранжав (Монгол)
70 кг (31): 1. Таймураз Салказанов (Словак) 2. Алибек Акбаев (ОХУ, Чечень) 3. Евгений Жербаев (ОХУ, Буриад), Томми Грант (АНУ) ...10. Цэрмаагийн Чингэс (Монгол)
74 кг (24): 1. Хусей Суюнчев (ОХУ, Черкесия) 2. Муса Базиев (ОХУ, Чечень) 3. Никита Сучков, Надирбек Хизриев (хоёул ОХУ, Красноярск)
86 кг (21): 1. Ахмед Дударов (Герман) 2. Муслим Дадаев (ОХУ, Черкесия) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Виллей Хайно (Финланд)
97 кг (23): 1. Юрий Белоновский 2. Анзор Уришев (хоёул ОХУ, Красноярск) 3. Ахмед Батаев (ОХУ, Чечень), Цимон Хуберт (Польш) ...14. Лувсандоржийн Төртогтох (Монгол)
125 кг (15): 1. Остап Пасенок (ОХУ, Кемерово) 2. Майк Косоу (АНУ) 3. Даниел Лигети (Унгар), Цыбик Максаров (ОХУ, Буриад) ...9. Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.