“Арми”-ийн бөхчүүд долоон медальтай эх орондоо ирнэ

Чөлөөт бөхийн Цэргийн ДАШТ есдүгээр сарын 20-23-нд Литвын Клайпеде хотод болж өндөрлөлөө. 32 дахь удаагийн тэмцээнд Монгол, АНУ, ОХУ, Иран, Азербайжан, Армен, Бельги, Беларусь, Грек, Гүрж, Албани, Алжир, Тунис, Нигери, БНХАУ, БНСУ, Франц, Польш, Швейцарь, Румын, Финланд, Украин, Энэтхэг, Эстони, Латви, Литва гэсэн 26 орны “Арми”-ийн тамирчин өрсөлдөв. Монголын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож, хоёр алт, таван хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болсон билээ. Тэд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас цэргийн дэлхийн аваргад түрүүлсэн тав, зургаа дахь тамирчин болсон юм. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д Пүрэвхүүгийн Шинэхүү, 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт орсон.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 
1. Ибрагим Ильясов (ОХУ) 2. Адриан Хайдук (Польш) 3. Хакхи Сина (Албани), Афган Хасалов (Азербайжан) 
61 кг: 1. Галиб Алиев (Азербайжан) 2. Райан Манго (АНУ) 3. Омак Сюрюн (ОХУ), Сён Хо Ю (БНСУ) 
65 кг: 1. Начын Куулар (ОХУ) 2. Георге Букур (Румын) 3. Ганхуягийн Ханбүргэд (Монгол),Агахусейн Мустафаев (Азербайжан) 
70 кг: 1. Сослан Рамонов (ОХУ) 2. Алексей Борута (Украин) 3. Александр Павлюченко (Беларусь), Йошган Азимов (Азербайжан)
74 кг: 1. Хетик Цаболов (ОХУ) 2. Андрей Карпач (Беларусь) 3. Реза Афзали (Иран), Мэтью Браун (АНУ)
86 кг: 1. Алиреза Карими (Иран) 2. Бум Гвон Хёк (БНСУ) 3. Любомир Сагалюк (Украин), Есреф Алиев (Азербайжан)
97 кг: 1. Александр Гуштын (Беларусь) 2. Радослав Баран (Польш) 3. Заур Коциев (ОХУ), Хоссейн Шахбази (Иран)
125 кг: 1. Алан Хугаев (ОХУ) 2. Ден Живей (БНХАУ) 3. Амин Тахери (Иран), Виталий Песняк (Беларусь)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Эмилья Вук (Румын) 2. Туркан Насирова (Азербайжан) 3. Зоу Ченьчень (БНХАУ)
53 кг: 1. Ганбаатарын Отгонжаргал (Монгол) 2. Рон Лиао (БНХАУ) 3. Ивона Матковска (Польш)
55 кг: 1. Ли Хуй (БНХАУ) 2. Надеждо Шушко (Беларусь) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Монгол)
58 кг: 1. Катаржина Кравчук (Польш) 2. Катерина Гончар (Беларусь) 3. Нансалмаагийн Лхагвадулам (Монгол)
60 кг: 1. Чен Сиафан (БНХАУ) 2. Анастасья Гучок (Беларусь) 3. Пүрэвхүүгийн Шинэхүү (Монгол)
63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Вераника Иванова (Беларусь) 3. Жиа Липинг (БНХАУ)
69 кг: 1. Алла Белинская (Украин) 2. Ван Чуниан (БНХАУ) 3. Дануте Домикайтит (Литва), Анна Саркут (Беларусь)
75 кг: 1. Агнешка Вейщцек (Польш) 2. Ирина Пасичник (Украин) 3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Монгол)

 

 

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2017-09-25 11:33:23
    ганц Алдараас биш бусад хүчний байгууллагаас оролцуулбал илүү их амжилт гаргана шүү дээ
  • irgen 2017-09-24 08:21:15
    mundag umaa, amjilt az jargal hysie