Т.Гантулга: Лидер улстөрч байхын тулд гурван чадварыг эзэмшсэн байх ёстой

МАН-ын Нарийн бичгийн дарга асан, улс төр судлаач, сонгуулийн стратегич, доктор, Эрчим хүчний дэд сайд Түдэвхүүгийн Гантулга ийн хэлжээ.

Тэрээр “…Лидер улстөрч байхын тулд гурван чадварыг эзэмшсэн байх ёстой болов уу. Нэгд, концепцийн буюу бодлого, үзэл санааны чадвар. Ямар нэгэн дээд эрэмбийн албан тушаал дээр очиход том бодлогын төвшний сэтгэлгээ байхгүй бол тэр салбар унана. Өөрөө ч унана. Өөрөө унах хувийн зовлон. Салбар унах төрийн зовлон. Улс орны болон салбарын макро төвшний хэмжээний үзэл санаа тээгч байж гэмээнэ концепцийн чадвар буюу тархины бяр суудаг.

Мөн стратегийн чадвар буюу төлөвлөх, шийдвэр гаргах чадвар. Сэтгэлгээний хурд, сайн бодолт хэрэгтэй.

Гурав дахь нь, техникийн буюу гүйцэтгэлийн чадвар. Би энэ ойлголтыг жаахан задалж ярья. Гүйцэтгэлийн чадваргүй улстөрчид асуудлыг өөх ч биш булчирхай ч биш болгож хаядаг. Хувийн зохион байгуулалт, хувийн төлөвлөлтгүй байдал, харилцааны алдаанууд, ачаа даах тэнхээ буюу хүн чанарын дутуу дулимаг байдал өөрөө хэзээ ч сайн гүйцэтгэл гаргаж чаддаггүй.

Энэ гурван чадвартай байж гэмээнэ том салбарыг авч явах, улс орны хэмжээний шийдвэр гаргах төвшин рүү алхах ёстой юм. Энэ чадварыг эзэмшихийн тулд хүн зайлшгүй юм сурах хэрэгтэй, юм унших хэрэгтэй, бодох хэрэгтэй. Үүнийг би тархины фитнесс гэж хэлээд байгаа юм. Дээр нь өөрөө дадлагажсан байх хэрэгтэй, бас бүх сорилтуудаар туршигдсан байх хэрэгтэй. Энэ хугацаа явсаар байгаад тодорхой орон зайг туулж, цаг хугацаагаар шалгагдаж, амьдрал дээр батлагдсан байж хэмээн дээрх чадваруудын талаар яригдана. Түүнээс биш шууд нэг давхраас есөн давхар руу гарчихад эргээд буухад лифт ч байхгүй шат ч байхгүй нэлээн өвдөж л унаж төгсөнө шүү дээ” гэжээ.

Дараагийн Ерөнхий сайд, МАН-ын даргад энэ чадвар бий эсэхийг үзчихмээр л юм байна.

 Б.Баяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-09-25 11:33:27
    Am ni saltaanaas door boltson gar daa. Yarihaas uur yu ch hiij medehgui hooson onol yarisan mulguu mal.
  • Зочин 2017-09-24 04:03:05
    Энэ залуу олон жил намд явлаа ямар жигүүр ч билээ бас байгуулж байгаад дэд сайдын суудал аваад таг болсон шүү би сайн санаж байна. Намд салхи оруулах гэж үзээд ...
  • иргэн 2017-09-24 02:12:49
    иймэрхуу юм ярьдаг хумуус ихэвчлэн сэтгэцийн евчтэй байдаг юм даа хавар намарт хурц хэлбэртэй болно
  • Ихмэднэ 2017-09-23 17:51:35
    За да Чам мэтийн бацаанууд эхлээд матерлист философ, капиталист марктенг Гээчийг уг усэггуй цээжилчихвэл барав.
  • Буманучрал 2017-09-23 11:59:08
    ene hun yamarch bolosrolgui dur esgesen hun..haanaasaa bas yu olood unshaad uchiraa olohgui buraad bna ve...uls tur,songuuli geed enend bas medehgui yum algaaa
  • hydal munhaglahaan bolij yz!!! 2017-09-23 10:04:51
    Lideryyd alga?Loidoruud jigteihen,zamiin checheg sig l yaraij bna?...
  • МАН 2017-09-23 09:26:22
    Бүтэхгүй юм ярьж байхаар авгай солих туршлага аа хэлээ ч ахаа....
  • боль 2017-09-23 08:41:57
    энэ бид хоёр авгай л сольж чадна
  • Iii 2017-09-23 08:14:27
    Tiim.bna yostoi chadvartai uchir ih idej eeeee
  • Зоёин 2017-09-23 07:50:59
    Л,Түдэв гуай ,, тэнэгүүд ухаантай үг их хэлдэг болж , гэж хэлснийг санав,энэ МАНгар юу гээд байна аа
  • Dendew 2017-09-23 07:03:06
    uls tur sudlaach,songuuliin strategich,erchim huchnii ded said--ene odoo yu yu geech mergeshil mergejil ve?ichij uhmeer yum be?yaanadaa bid..iim teneg humuusi
  • иргэн 2017-09-23 06:39:41
    ео ео гантулга гэхээр нь енее бандааж хуу л сургааль айлдаад унав уу гэж айлаа шуу тэр ч сургааль айлдахаас ичихгуй байж мэдэх л дурак бай хаа даа
  • зочин 2017-09-23 06:20:05
    гэнэт лут ухаантай болчих юмаа өөрөө өнгөрсөн хугацаанд улс төрд байнга л бялуу гээчийг хүртэж байсан бус уу
    • Баатар 2017-09-24 10:02:04
      Хаанаас нэг юм цээжилсэн юм болдоо зайлуул. Тийм л сайн тархины фитнес хийдэг юм бол энэ нам нэртэй мафийг дагаж далдаганахгүй л байх байсан даа.