Төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа таалал төгсчээ

ЭМГЭНЭЛ

ДОЛГОРЫН НЯМАА 
/Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн/

Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын НЯМАА 2017 оны 9-р сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын утга зохиолын салбарт хүнд гарз учирлаа.

.....Д.Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн, Үүдэн бууцанд мэндэлжээ.

Тэрээр ерөнхий боловсролын сургууль, Хүн эмнэлгийн техникум, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн хүний бага эмч, зохиолч, яруу найрагч хүн байлаа.

....Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын олон хариуцлагатай албан тушаал хашсан, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байсан.

....“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, ”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийнтүүврүүд, “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” зэрэг дурсамж тэмдэглэлийн олон ном хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгосон билээ.Д.Нямаа 1974 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал гардсан. Мөн олон арван шилдэг бүтээл туурвиж, утга зохиол сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1993 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээсэн юм. Яруу найрагч Д.Нямаа эгэл даруухан, хүнлэг сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, нямбай зан чанартай, дундаршгүй авьяас билигтэй, залуу үеийнхэндээ үлгэр дууриал болсон уул мэт түшигтэй ахмад уран бүтээлч байлаа. 

....Түүний гэгээн дүр, цаглашгүй авьяас нь үе үеийн уран бүтээлчид, үзэг нэгт нөхөд, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ...

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2017-09-25 04:36:25
    Ум сайн амгалан болтугай!
  • zochin 2017-09-25 03:42:03
    um sain amgalan baikh boltugai
  • Д.Т. 2017-09-24 15:19:24
    Гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье!
  • Иргэн 2017-09-24 02:37:50
    Царство небесное
  • Зочин 2017-09-23 16:42:23
    Нэрлэх шүлэгтэй найрагч. Эртний домог шиг буурал тал Эргэн тойрон чимээ алдрана Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг Шөнийн талд адуу янцгаана. Сүнс нь амгалан байг...
    150.129.140.71
    Мэдэгдсэн Хариулах