“Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмонд зориулж хандивын тоглолт хийнэ
Зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин, МУГЖ Б.Цолмонгийн хорт хавдрын эмчилгээний зардалд хандив өргөх тоглолт энэ сарын 28-нд  Соёлын төв өргөөнд болно.

40 жил тасралтгүй бөмбөр тоглож, Монголын хөгжмийн салбарт томоохон хувь нэмрээ оруулсан  түүний тоглолтод рок поп, хип хопын шилдгүүд оролцох юм байна. Тухайлбал, “Соёл-Эрдэнэ”, “Харанга”, “Чингис хаан”, “Хөх тэнгэр”, “Өргөө”, “Камертон”, “Никитон”,”Люмино” хамтлаг нэгдэхээ илэрхийлжээ. Мөн тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин С.Наран, Л.Тайванбат, С.Сэрчмаа, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука нар  ая дуугаа өргөх юм.

Тоглолтын тасалбар 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сайхан сэтгэлт хүмүүн танд тоглолт үзэж нэгэн орой сэтгэлийн цэнгэл эдлэнгээ  хөгжимчин Цолмонд туслахыг зохион байгуулагчид урьж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.