Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд Дорноговь аймгийн баг тэргүүллээ

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан түүхтэй.

21 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй тус тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд байгаль, цаг уурын хүчин зүйлийг үл ажран амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хамтран зохион байгуулсан БСШУСЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Залуучуудын холбоо, зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Тэмцээнд Дорноговь аймгийн баг тэргүүн байр, Баянхонгор аймгийн баг хоёдугаар байр, Өмнөговь аймгийн баг Гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.