Нарангаас Орбит хүртэлх замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангаас Орбит хүртэлх 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК  шалгарсан бөгөөд 2017 оны зургадугаар  сарын  27-оос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үргүй зардал!!! 2017-09-24 02:29:08
    Шадилангийн ам өөд том оврын цэнхэр автобус явдаг болсон, гэтэл хоосон голдуу л дээш доош давхиад байх юм!! Микро явуулж болдоггүй юм уу???