Халз барилдаанд Якутын бөхчүүд давамгайлав

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байна. Тэгвэл хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг өнөөдөр эрэгтэйчүүдийн найман жинд зохион байгуулж, талбайн эзэд 6:2-оор давамгайллаа.

Манай улсаас хоёр ялалтыг хүнд жинд байгуулсан юм. Тодруулбал, 97 кг-д Б.Одсүрэн Никита Валеевийг 10:4-өөр, 125 кг-д М.Лхагвагэрэл Ион Болтуновыг 9:0-ээр тус тус ялжээ. Харин ОУХМ Т.Тулга эзэн орны Константин Власовт 2:4-өөр, үлдсэн нь өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан байна.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.