
НИТХ-ын үдээс хойших хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалтыг хаалттай горимоор явууллаа.
Нийт 44 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан 17, С.Амарсайхан 17 санал авч тэнцсэн байна. Харин үлдсэн 10 төлөөлөгч нь хэнийг нь сонголгүй хоосон санал өгчээ.
Ийнхүү нэр дэвшигчдийн саналтын тоо тэнцэж, НИТХ-ын шинэ дарга тодорсонгүй.
Улмаар НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөлөө.
Г.Зул