МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна
Засгийн газар огцорсноос хойшх хагас сарын хугацаанд хэчнээн ч горилогч тодров.  Горилох горилохдоо бүр том бүлэглэлийн өөдөөс нүүр тулж сөрсөн нөгөө У.Хүрэлсүхийгээ хүртэл тойргийн гадна үлдээж горилов. Шинэчлэгчдийг урвагчид гэж цоллох мөртөө өөрсдөө сандалны төлөө улайран улангасан горилох аж.  Одоо бүр намын Их хурал,  Бага хурал өнгөртөл  У.Хүрэлсүхийг баривчлан саатуулж,шинэчлэгчдийн хүчийг сааруулна гэнэ.  Яасан ичгүүртэй юм бэ. Яагаад ийм ичих булчирхайгүй нөхөд улс төрд сүрэглэдэг юм бэ.  Бид хэнийг сонгоо вэ Тэд хэний төлөө ажиллаад байна вэ.
 
Намын байраа шатаалгаж  түүхээ доромжлуулчихаад хэн нь ч У.Хүрэлсүх шиг намаа, намынхаа гишүүдийг өмгөөлж зогсоогүй.  Эх орон шатахад зарим нь сээлфидэж попдож байсан бол харин тэр ус хүнс зөөж, хамт унтрааж, онцгойгийнхноороо бахархаж, нүдэндээ нулимс цийлэлзүүлж,  баярлахдаа үнсэж байлаа.  Энэ л хоёрхон жишээнээс түүний эх оронч хийгээд эрэлхэг чанарыг харж болох. Дайны цагтмагадгүй тэр л хурандаагийн өмсгөлөө өмсөөд магнайд нь оройлох биз ээ. Би итгэдэг юм.  Тэгвэл У.Хүрэлсүхийн хүчийг тойргоос гадуур хайрцаглаж, түүнийг хэн ч биш болгох хүсэл, нам дарж авах гэсэн зорилго хэнд, юунд байна вэ.  
 
Хар хүчний бүлэглэл тогтолцоогоо аварч, хадгалж үлдэхийн тулд эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцсэн.Харин одоо том бүлэглэл жижиг фракциудтай тохироо хэлцэл хийн өөрийн хүнээ Ерөнхий сайд болгохоор зүтгүүлж эхэлжээ. Хэрэв том бүлэглэлийн хүн намын дарга болбол М.Энхболд суудлаа хүлээлгэж өгөх хэдий ч  өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэх бололцоотой болно гэсэн үг.  Хар хүчний бүлэглэл  улам бүр хүчирхэгжиж, торох саад тээггүйгээр баялагт бялуурна гэсэн үг.  Дараагийн бялуу хүртэхийн цагт бүхий л баялгаа харийнханд алдаж, гадныхны гар хөл бологсдын “ачаар“  бид бусдын боол болно гэсэн үг.  Тэд ч яахав харьд очоод хангалуун сайхан амьдарчихна. Харин үр хүүхдүүд маань үлдэж таарна.  Ийм л хувь тавилангийн ирмэгт та бид ирээд байна. Тийм учраас шинэчлэгчдийн эхлүүлсэн тэмцлийг бид дэмжиж, хэн нэгэнд тэдний өмнүүр нь гүйх боломжийг олгохгүй байх хэрэгтэй.  
 
Асуудал.мн сайтынхан  санал асуулга явуулж, Ерөнхий сайдад горилогсдын нэрсийг жагсааж иргэдээс авсан саналыг хувьд шилжүүлж рейтингийг эрэмбэлжээ.
 
  • 67хувь - У.Хүрэлсүх -Шадар сайд,
  • 6хувь -С.Бямбацогт -Хууль зүйн сайд,
  • 15хувь -Н.Энхболд -УИХ-ын гишүүн,
  • 2хувь -Ц.Мөнх-Оргил-Гадаад харилцааны сайд,
  • 6хувь -Ч.Хүрэлбаатар- УИХ-ын гишүүн,
  • 3хувь -Ө.Энхтүвшин – УИХ-ын гишүүн.  
     
Энэ бол ард түмний хүсэл.  Яг одоо л  МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна.Удахгүй төвхнөх шинэ Засгийн газарт бүлэглэлийг сөрөх  хүч, нийгэм эдийн засгийн хүндрэлийг давах зоримог шийдэл байх ёстой. Тиймээс удахгүй болох МАН-ын Бага хурлын гишүүдийн сонголт  ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх болоод байна.
 
Хар хүчин хэмээх том бүлэглэлийн эсрэг тэмцсэн, ард түмэн эх орныхоо төлөө цохилсоншинэчлэгчдийн зориг зүрх няцаршгүй байгаасай. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2017-09-25 03:55:13
    Хүрэлсүх-с бусад хэнийг ч ерөнхий сайд болгож болноо. Цүнх барисан далдгарууд болиоч
  • иргэн 2017-09-23 04:17:16
    Бага хуралд ард иргэдээ бодох хүн байх уу.Маш цөөхөн байгаа байхдаа.Энэ нийгэмд бугшсан муу зүйл сайнаасаа хэд дахин их болжээ
  • evguidene shuu! 2017-09-22 15:35:40
    er ny ih evgui bolchloo shuu. hurelsuhees oor hun gargaval/ hucheer shuu dee/ uls oron ih togtvorgui boloh baih shuu!
  • нэргүй 2017-09-22 14:56:19
    Эдэнд тийм ухаан байхгүй,авах завшихаас өөр юм мэдэхгүй луйварчид
  • zojin 2017-09-22 11:36:54
    xvrelcvxiig bitgii adal ard ni ard tvmnii olonxi baigaag bvv mart... martwal manan bvlegleld orshix ec orshix acyydal garax bolmoi.vvniig vrgelj cana...
  • өвгөн 2017-09-22 10:56:58
    энэ хир үнэн бэ, Малгайгаа аваад толгойгоо олохгүй, мах огтлоод амаа олохгүй
  • Irgediin sanal 2017-09-22 10:38:17
    Za MAN namiinhan neriig yamduudaar, Turiin baiguullaguudar tavisan turshlagagui hurgan darga nar chin neriig ni unagaj bga shuu. Hamgiin gol ni darga nara tsuul...
  • zochin  2017-09-22 10:18:23
    yg l unen shuu baga hurliin gishuudiin zurh zorig hoer l medejdee