Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд хориглох шийдвэр гаргалаа. Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан  Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

Анх 2015  онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас  өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон юм. Улмаар хоёр жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг шийдвэрлээд, ийнхүү буцаан таван жилийн хугацаатай түр хориглож байна.

Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овог багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнод н тал хээрийн бүсэд тархсан ургамал бөгөөд  80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж магадлалтай юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2017-09-24 10:06:44
    Дуусссан хойно нь ухаардаг сайд юм биздээ. Ниргэсэн хойно нь хашгирав.Телевизээр нэг их чухал царай гарган мэдэмхийрдэг биз дээ
  • zogsoogoochee , dargantsaruudaa 2017-09-22 13:06:01
    umhii hujaa nariin hort bodlogiig saidantsaruud n heregjvvleed l bh yuma, Mongol ulsiin gazriig tsuljvvleh dald bodlogo yavaad bna,yag odoo tvvhiig n zogsogoche...
  • Дэлдэгч 2017-09-22 12:05:48
    Хегийн луйварчид дандаа л ниргэсэн хойно нь чарлалдах юмдаа. Наад ажил одоо нууц байдалдаа орчихсон шуудээ.
  • tseegii 2017-09-22 11:25:32
    ene gazar shoroon tarisanaas busad bukh zuiliig horiglokh heregtei. nutag devsger mini buur tsuljilt yavagdaag baikhad
  • ДОР 2017-09-22 11:19:43
    Өөрийнхөө нөөцөлсөн нөөцийг гаргаж зарахын тулд байгалийг ингэж баллах гэж. Оркууд ийм хачин хүмүүсийг сонгож гаргахаа хэзээ болих юм бол доо???
  • uuu 2017-09-22 09:40:46
    uuruu husagdchihsan unuu jiliinhees ashgaa urdchilaad avchihsan ym chini ene jildeee horigloj bolohgui
  • jgfeui 2017-09-22 09:34:22
    ene jiliihiig lav tuugeed duuschihsan bha da
  • А  2017-09-22 09:25:32
    Маш зөв шийдвэр баярлалаа