Ирэх даваа гарагт хуралдах МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдаар хэнийг тодруулах вэ гэдэг асуудал олны анхааралд байна. Одоогийн байдлаар хуучинсаг ба шинэчлэгчдийн талаас гурван хүний нэрийг ярьж байгаа аж. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, кноп дарсан МАН-ын 33 гишүүний байр суурьт өнөөдрийн байдлаар дахин 10 гишүүн нэмэгджээ. Тэдгээр 43 гишүүний хувьд МАНАН бүлэглэлийг сөрж, авлигыг зогсоох, төрийн албыг зарж буй 60 тэрбумтай тэмцэх агуулгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх нь тохиромжтой гэдэгт санал нэгджээ. Авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах явдал гаарсныг МАН зогсооно гэж итгэж байсан тус намын мянга мянган гишүүд,орон нутгийн төлөөлөл ч манан будантай улстөрийг сөрж, эрүүл, шударга байхын тулд У.Хүрэлсүхийг хамгийн зөв сонголт гэсэн санаа бодолтой болжээ.
Харин У.Хүрэлсүхтэй УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар өрсөлдөх бололтой. Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын хувьд улстөрд удаан явсан, сайд, дарга ч хийж байсан МАН-ын лидерийн тоонд орох хүмүүс. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд 60 тэрбумыг эсэргүүцсэн эсэргүүцэл өрнөж байхад хэн нь ч ам ангайгаагүй. Бас МАНАН бүлэглэлийн Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байсан болохоор тэднийг МАНАН-г ийн нэг эд эс гэсэн өнцгөөс хүмүүс харж байна. Тэгэж харахаас ч аргагүй юм. Шударга бус,улайм цайм нүдэн дээр байгаа буруу булхайтай тэмцэхийн оронд хамгаална гэдэг бусармаг буруу асуудалд гүнзгий шигдсэний илрэл.МАНАН-гийнхны хувьд ялангуяа Ө.Энхтүвшинг Ерөнхий сайд болгочихвол зөөлчлөөд хамаг буруу булхайгаа нуугаад үлдчихнэ гэх тактик барьж байгаа гэх. Түүнийг хэрвээ Засгийн тэргүүн болгочихвол Ж.Эрдэнэбатын засгийн нэр хүндийг авлигад холбогдох,албан тушаалаа урвуулан ашиглах зэргээр унагаасан нэр бүхий сайдууд суудалдаа үлдэхээр тохироо хийсэн ч сураг байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд бол бас л их аядуу зөөлөн хүн. МАН-ын дарга М.Энхболдтой нутаг нэг түүнийг ерөөсөө л М.Энхболд гэж хэлж болно. Ерөнхий сайд болчихвол МАНАН-гийн толгойлогч нутгийн ахын үгнээс зөрнө гэж байхгүй нь тодорхой.
Мэдээж харьцангуй нэр цэвэр гэсэн утгаар Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг МАНАН-гаас зүтгүүлж байгаа. Гэхдээ тэд МАНАН бүлэглэлтэй удаан хугацааны турш улстөрд хамт явсан хүмүүс. МАНАН-гийн эрх ашиг хадгалагдаж үлдвэл ганц Ардын нам төдийгүй ард түмнээрээ МАНАН-таж үлдэх болохоор МАН-ын Бага хурлын гишүүд тэднийг хүлээж авахгүй нь тодорхой. МАНАН гэдэг Монголын төрийг авлигад живүүлсээр ирсэн гол бүлэглэл гэдгийг хүмүүс мэдэх болсон. 60 тэрбум бол МАНАН-гийн хувьд зүгээр “үдийн будаа” гэж нэрт нийтлэлчид онцолж байгаа билээ.

Г.Дорж