Сурагчдын дунд зохиогддог олимпиад орчин цагийн хамгийн ашигтай бизнес болжээ
Боловсролын салбарт болохгүй бүхэн үүрлэжээ. Энэ үгийн зүгээр ч нэг хэлээгүй ээ. Учир нь Монгол улсын ирээдүйг бэлдэж буй боловсролын салбар жил ирэх тусам уруудаж буйг эцэг эхчүүд хэлж, шүүмжилж байна.
 
Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг боловсролын салбарын чанар маш муу байгаа өнөө үед энэ салбарт төрөл бүрийн бизнес цэцэглэж, эцэг эхчүүдийн нуруун дээр маш том ачааг үүрүүлж байна.
 
Сурагчийн дүрэмт хувцас гэдэг нэг том шахааны бизнес өнгөрсөн дөрөв, таван жилд эцэг эхчүүдийг багагүй зовоосон. Мөн үеийн үед байсан  элдэв төрлийн номын шахаа одоо ч байсаар байгаа.
 
Тэгвэл сүүлийн үед нэгэн төрлийн цоо шинэ бизнес цэцэглэж, энэ нь үе үеийн  боловсролын салбарт хэрэгжүүлсэн бизнесүүдээс хамгийн шилдгээр тодорч байгаа аж. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд юм.
 
Мэдээж хэрэг сурагчид мэдсэн сурсан зүйлээрээ өөр хоорондоо өрсөлдөж, оюун ухаанаа сорино гэдэг сайн хэрэг. Тийм ч учраас уншигч та өөрийн хүүхдээ  олимпиадад оролцоно гэхэд нь сайшаан хүлээн авч, шаардлагатай бүхнийг нь өгдөг байх. Шаардлагатай бүхэн гэдэгт нь мандатны мөнгө орж байгаа. 5000-10000 төгрөгийн мандатны мөнгийг хүүхэд тань хэзээ нэгэн өдөр авч байсан л байх. Тэгвэл таны хүүхдийн адилаар зуу, зуун хүүхэд эцэг эхээсээ энэ мөнгийг авч байгаа. Энэ нь өөрөө олимпиад хэмээх  хамгийн ашигтай бизнес болж байгаа юм.
 
Та анзаарсан уу сүүлийн үед сургууль бүхэн өөрийн нэрэмжит ямар нэгэн олимпиад зохион байгуулж, тэр ч бүү хэл хэн нэгэн ахмад багшийн нэрэмжит олимпиадыг хүртэл зохион байгуулах болсоныг. Нэг хичээлийн жилд Боловсролын яамнаас зөвшөөрсөн нэг л төрлийн олимпиад явагдах учиртай. Тодруулбал Сайдын тушаалаар 14 төрлийн хичээлээр улсын чанартай нэг удаа л олимпиад зохион байгуулах ёстой байдаг. Энэ нь мэдээж хэрэг ямар ч үнэ төлбөргүй байх учиртай гэдгийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар хэллээ. Өөрөөр бол хичээлийн жилд ямар нэгэн  олимпиад зохиион байгуулах, тэр дундаа сурагчдаас мөнгө татаж зохион байгуулах нь хориотой байдаг аж.
 
Тэгвэл нэг хичээлийн жилд завсар зайгүй зохион байгуулагдаж байгаа энэ олон олимпиадууд бүгд хууль бусаар зохион байгуулагдаж байгаа болж таарч байгаа юм. Манай сайтад хандсан эцэг эхчүүдийн хэлсэнээр тухайн олимпиадуудыг зохион байгуулж байгаа  сургууль, багш нар сурагчдын төлөө бус мөнгө олох ганцхан зорилготой аж. Үүнийг батлах ганцхан жишээ гэвэл олимпиадад оролцуулах хүүхдийн тоо харуулж байгаа юм. Нэг олимпиадад нэг ангиас 5-10 хүүхэд заавал оролцдог  болсон байна. Зарим төрлийн олимпиадуудад ангиараа оролцдог аж. Харин энэ тоолондоо нэг хүхдээс 5000-10000 төгрөгийн хураамж авдаг байна. нэг олимпиадад дор хаяж 500 хүүхэд оролцлоо гэхэд 5000 төгрөгийн хураамж тус бүр төлөх тохиолдолд 2,5 сая төгрөг болно. Тэгвэл энэ мөнгөнөөс зарлага гэхээр зүйл бараг гарахгүй. Өөрөөр хэлбэл сурагчдын сорилгын материал хэвлэх болон шагналт байрт шалгарсан сурагчдад медаль, өргөмжлөл хэвлүүлэхээс өөр зарлага гарахгүй бөгөөд үлдсэн  мөнгө нь цэвэр ашиг болон үлддэг байна. Үүнийг нэгэн хувийн дунд сургуулийн багш нэлээд бахдалтайгаар ярьж байхтай ч таарч байв.

Хүүхэд, эцэг эхчүүдийн сэтгэхүй дээр тоглолт хийн цэцэглэж яваа энэ бизнесийг зохицуулах эрхзүйн орчин байхгүй гэдгийг БСШУСЯ-ны мэргэжилтэн хэлж байв. Түүний хэлсэнээр сайдын гаргасан  хүүхдээс мөнгө татаж уралдаан тэмцээн явуулахгүй байх журмаар хориглосоноос өөр ямар нэгэн эрхзүйн орчин байдаггүй аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • оюунбат 2017-10-26 06:16:32
    о лимпиад сурагчдад их хэрэгтэй зохион байгуулж байгаа багш болон бусад хүмүүст ашиг гарна гэж байхгүй ээ гараад юу шальдаг юм хийгээд явж байгаа хүм...
  • Баатар 2017-09-24 10:16:22
    Боловсролын талаар мэдлэггүй хүн хамаагүй энэ талаар бичих хэрэггүй л боловуу.Олимдиад ч хэрэг болдог л эддээ.
  • SANSAR GUAI JOOHON YMAA BODOJ BICHII SHU 2017-09-24 10:06:16
    Huuhed husvel uuruu munguu tuluud olympiadad oroltsoj bolno shu de. Ulsaas hucheer mungii n avaad olympiadad oruulaad medal zuulgeed bgaa ym shig l bichihiin.
  • Зочин 2017-09-23 08:37:40
    Энэ нөхөр ажил хийж үзээгүй юм байна. Аливаа ажил хийхэд бэлтгэл, үндсэн ажил, түүний үр дүнг гаргах гэх мэт шат дамжлагууд бий. Тухайлбал олимпиад хийхийн тул...
  • eej 2017-09-22 13:43:09
    yu unen ene unen.bas kengeru gej neg goe yum nemegdsen.deer ni eldev dasgalin geh nom tovhimluud.uun deer sar buriin angiin hurimtlal.bas sohgoni angiin huraam....
  • иргэн 2017-09-22 07:30:55
    хураасан менгее эргуулээд шагнал замын зардалд зардаг байхаа туунээс биш ашиг унагаад байгаа юм байхгуй байлгуй тв9-ийн хэлгуй хуу шулсэндээ хахаж ухэж гэнэл
  • zochin 2017-09-22 07:05:17
    Юун мөнгө босгох вэ. Сонин юм бичих юм. Тийм юм байдаггүй юмдаа
  • болиоч ээ 2017-09-22 04:27:31
    Олимпиад зүгээр ш дэ. Хүүхэд өөрийнхөө хэмжээг мэдэж авна. Медальтай бол олон улсын тэтгэлэгт өрсөлдөх боломж нээгдэнэ.