
Киргизийн Бишкек хотноо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" шатрын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн байна.
"Сонсголын бэрхшээлтэй" төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан, цэцэн билгээ сорьсноос манай тамирчин Цэрэнжавын Түмэнбаяр Азийн аварга болжээ. Мөн "Тулгуур эрхтний бэрхшээлтэй" эмэгтэй төрөлд Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртсэн байна.
Манай улсаас нийт таван шатарчин энэхүү тэмцээнд оролцсон юм.
Б.Орхон